
Б.ОД
ЭМЯ-наас “COVID-19” халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторит өчигдөр 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 316 боллоо. ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, таван хүний биеийн байдал хөнгөн байна.
Эх сурвалж:www.polit.mn