Нобелийн шагнал хүртсэн Луиз Глюкийн шүлгүүдээс

2020-10-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны уран зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн  АНУ-ын яруу найрагч Луиз Глюкийн шүлгүүдээс яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын орчуулснаар хүргэж байна.

“Түүний шүлгүүдээс нэн тэргүүнээ төрөх сэтгэгдэл бол хайр дурлал, үхэл хагацлын тухай маш хурц өгүүлэмжүүд юм. Эдгээр нь ухамсрын гүн рүү шунгаад таслан гаргаж ирсэн богинохон мөрүүдээр илэрхийлэгдсэн байдаг” хэмээн яруу найрагч Г.Аюурзана “Дэлхийн сонгомол яруу найраг” антологидоо бичжээ. Өнөө цагийн хамгийн их анхаарал татсан яруу найрагчдын нэг Луиз Глюкийн шүлэгтэй танилцана уу.

Аргаа барсан зөгнөл

Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье:

өдөр бүр л хүмүүс үхдэг. Үхэл бол ердөө эхлэл нь.

Өрх гэрийн уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд,

өнчин хүүхдүүд шинээр төрдөг. Тэд гараа  эвхэн суугаад,

өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.

Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.

Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.

Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэрүүд рүү бөхийгөөд,

хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юмуу,

хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү

хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.

Ингээд,  цөмөөрөө гэр рүү нь явцгаана,

гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.

Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,

гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,

зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.

Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ.

Баярлалаа, ирсэнд баярлалаа  ч гэдэг юмуу,

Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.

Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,

цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.

Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол

цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.

Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,

анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна.    /1990/

Живсэн жаалууд

Тэдэнд ял оногдоогүй, та бэлээхэн харлаа,

тэд живж үхэх тавилантай, тийм л заяатай байж,

мөс гэнэт цөмрөн тэднийг тэвэрч,

мөрөн дээр нь өвөл бүхий л жингээрээ дараад,

хүзүүний ноосон ороолтыг нь

хөвүүлж намируулсаар доош живүүлээд

хөдөлгөөнгүй нам жим болсон хойно нь,

хөлдүү цөөрөм тэднийг бараан гараараа өргөлөө.

Үхэл гэхдээ тэдэн рүү юм бүхний эхлэлд дөт

өөр л замаар ирсэн байх учиртай.

Сониуч жаалууд анхнаасаа л

сохор, жингүй төрсөн ч байг, ялгаагүй.

Тэд одоо тайвшралыг зүүдэлж байна,

чийдэн асаатай,

тэдний цогцос цав цагаан бөсөөр бүтээсэн

ширээн дээр тавиастай байна.

Цөхрөнги хоолойнууд нэрээр нь дуудахыг тэд

цөөрмийн дээгүүр гулган зугаацах мэт хэнэггүй сонсоно.

Аймшигт цэнхэр цүнхээлд унагсад аа,

Юугаа хүлээнэ вэ, та нар,

Алив нааш ир,шалавхан буцаад ир!    /1980/

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

7 цаг 34 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

8 цаг 17 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

8 цаг 19 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

8 цаг 21 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

8 цаг 22 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

22 цаг 26 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

22 цаг 26 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

22 цаг 26 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин