“Би монгол бичгийн багш”

2020-10-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Монголын театрын музейд гавьяат багш Ш.Чулуунборын “Би монгол бичгийн багш” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн монгол бичгээр дагнан гарч байгаагаараа онцлог юм. Ш.Чулуунбор багш 1986 оноос хойш 20 гаруй жил монгол бичгийн хичээл заажээ. Тэрээр монгол бичгийг заасан үеэс эхлээд тухайн үеийн сурагчид хэрхэн суралцаж, ямар бэрхшээлийг туулж байсныг харуулахыг зорьсон байна. Мөн тэрээр монгол бичгээ хүмүүст таниулах үүднээс “Хүмүүн бичиг” сонинд сургааль үгс болон үлгэр бичиж гаргадаг байжээ. Ш.Чулуунбор багшийн үзэсгэлэн зургаан хэсгээс бүрдсэн байна. Зургаан хэсэгтээ тайлбараа монгол болон кирилл бичгээр бичсэн нь содон байлаа. Ш.Чулуунбор багш “Монгол бичгээр уншиж чаддаг хүмүүс миний үзэсгэлэнгийн тайлбарыг уншаасай гэж бодож хийсэн. Сүүлийн үед монгол хэл бичгийн болон монгол хэлний асуудал их хөндөгдөж байна. Тиймээс би ч гэсэн насаараа энэ салбарт ажиллаж монгол бичгийн хичээлээ хүүхдүүдэд зааж ирсэн хүний хувьд эх хэл бичиг минь ийм том цар хүрээтэй юм шүү гэдгийг хүмүүст таниулахыг хүссэн” гэж байлаа.

Үзэсгэлэнд уран бичгээр бичсэн 10 гаруй бүтээл байлаа. Монгол бичгийн бүх толь бичиг болон монгол бичиг дээр хэвлэгдсэн олон төрлийн ном байсан нь хүмүүсийн сонирхлыг татаж байв. Мөн үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг нь “Алтан овоо” нэртэй багшийнхаа шүлгийг эсгийн дээр монгол бичгээр буулгасан нь содон харагдаж байлаа. Энэ үзэсгэлэнд хуучны ном болон хамгийн анхны монгол бичгийн сурах бичиг тавигдсан юм.

Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын ахмад багш нарын холбооноос Ш.Чулуунбор багшийг Хүндэт өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнасан. Үе үеийн багш нар ирж түүнд хүндэтгэл үзүүлэн өөрсдийн санал бодлоо солилцов.

Үзэсгэлэнд монгол бичгийн үүслийг эхнээс нь өнөөдрийг хүртэл судалсан бүх эрдэмтэд цугласан нь ховорхон үзэгдэл байсан юм. Ш.Чулуунбор багш боловсролын салбарт насаараа ажиллаж байгаа нэгэн. Ажиллах хугацаандаа удирдах болон заах салбарт аль алинд нь ажиллаж байсан. Гэхдээ монгол бичгийн хичээлээ хүүхдүүдэд заахдаа аз жаргалтай байдгаа хэлж байлаа. Монгол бичиг бол монгол хүний ёс суртахуун болон монгол ёс заншлыг биетээр өөртөө тээсэн монгол түмний хамгийн нандин өв соёл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.9 БААСАН № 196 (6421)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

7 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

8 цаг 28 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

8 цаг 30 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

8 цаг 32 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

8 цаг 32 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

22 цаг 37 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

22 цаг 37 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

22 цаг 37 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин