Иргэдийн амь насанд эрсдэл учруулсан “Хурд” компанийг мэргэжлийн хяналт яагаад зогсоохгүй байна вэ   

2020-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Хуулиа дээдэлдэг төртэй улс оронд бол хэн ч дуугарахгүй, тэмцэхгүй байсан аяндаа ажил нь цэгцэрч хөгжин дэвшдэг. Гэтэл манай улсад ард иргэд нь яаж ч хашхираад дарга нарын чихэнд халдахгүй байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэж буй үйлдэл. Хүүхэд, хөгшидийн амарч зугаалдаг ногоон байгууламжийг авч үлдэхийн тулд “Академи” хотхоны оршин суугчдад төрийн анхан шатны нэгж хорооноос эхлээд дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, АТГ, Хотын даргад удаа дараа хандаж ирсэн. Гэвч иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, тоодог газар алга. “Академи” хотхоны оршин суугчид аргаа барахдаа нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж.

Нийтийн эзэмшлийн талбай дээр хууль зөрчин барилга барьж буй “Хурд", “Билиг” компанийн үйлдэл бүр, алхам тутамдаа хууль зөрчиж байгааг нотлох баримт олон бий. Тухайлбал, та доорх бичлэг, зургаас харж болно. “Хурд", “Билиг” компани барилгын ажлаа 24 цаг явуулж кран, өргөгч техникээ автомашины зам дамнуулан ажиллуулж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрахад ноцтой халдаж байна. Яг ийм үйлдлийг ганц өнөөдөр биш удаа дараа гаргаж оршин суугчид эсэргүүцсээр ирсэн. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага хууль журмаа сахиулахгүй дуугүй харж суусаар байна. Муугаар ярихад хууль зөрчсөн барилгын компанийн энэ үйлдлээс болж иргэдийн амь нас эрсдэлд орвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Оршин суугчид удаа дараа хандаад байхад хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар байгаа Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан уу, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага хүлээх үү.

Олон удаа хэвлэл мэдээллээр хөндөгдөж байгаа Удирдлагын академийн газрын эрхийг яагаад цуцлахгүй байна вэ. Эсвэл эрх баригч намын өв залгамжлагчид болох Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Р.Дагва нар нэг “эзэн”-ий төлөө нийтийн  эрх ашгийг золиослох уу. Хүний амь нас хуулиас илүү мөнгө хүчтэй юу гэдгийг харуулах цаг иржээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

8 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

9 цаг 0 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

9 цаг 2 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

9 цаг 4 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

9 цаг 4 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

23 цаг 8 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

23 цаг 8 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

23 цаг 8 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин