Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг Хотын дарга харуулна

2020-10-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Хуулиа дээдэлдэг төртэй улс оронд бол хэн ч дуугарахгүй, тэмцэхгүй байсан аяндаа ажил нь цэгцэрч хөгжин дэвшдэг. Гэтэл манай улсад иргэд нь яаж ч хашгираад дарга нарын чихэнд халдахгүй байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэж буй үйлдэл. Хүүхэд, хөгшдийн амарч зугаалдаг ногоон байгууламжийг авч үлдэхийн тулд “Академи” хотхоны оршин суугчдад хандаагүй газар үлдээгүй. Төрийн анхан шатны нэгж хорооноос эхлээд дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, АТГ, Хотын даргад удаа дараа хандсан ч тэднийг тоодог, эрх ашгийг нь хамгаалдаг хүн гэж алга. “Академи” хотхоны оршин суугчид аргаа барахдаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж.

Нийтийн эзэмшлийн талбай дээр хууль зөрчин барилга барьж буй “Хурд”, “Билиг” компанийн үйлдэл бүр алхам тутамдаа хууль зөрчиж байгааг мэргэжлийн байгууллага болон бусад төрийн албаныхан шат шатандаа хэлсээр байгаа ч Хотын дарга дээр ирээд гацчихдаг. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Удирдлагын академийн хойд талын  газрын тусгай зөвшөөрлийг  цуцлах хүсэлтийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хоёр сарын өмнө өгсөн байдаг. Мөн С.Амарсайхан Хотын дарга байхдаа нийтийн эзэмшлийн талбайг хамгаална гэдгээ оршин суугчдад амласан ч  түүний орыг залгамжлаад байгаа Ж.Батбаясгалан, Р.Дагва нар иргэдийн эрх ашгийг хамгаалахад хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар байна. Түүнчлэн “Хурд”, “Билиг” компани барилга барихдаа олон хууль журам зөрчиж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг золиосолж байгааг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж тогтоогоод барилгын үйл ажиллагааг зогсоосон ч 24 цагийн турш ажилласан хэвээр байгаа юм. Иргэдийн хүсэлт, шаардлага, жагсаал, төрийн шат шатны хүмүүсийн албан бичиг  хотын удирдлагуудын нүд, чихний хаагуур өнгөрөөд байгааг гайхаж баршгүй.

Үйлчилгээний зориулалтаар барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг. Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан. Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байгааг тоочоод байвал олон “но” бий. Ийм олон хууль зөрчсөн үйлдэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаад байхад манайхаас өөр оронд бол бүр өнөөгийн хотын удирдлагуудаас өөр хүн бол аль хэдийнэ тусгай зөвшөөрлийг цуцалчихсан. Өдийд хүүхэд, хөгшид нь ногоон байгууламжиндаа салхилж зугаалаад байж байгаа. Тэгэхээр аль ч өнцгөөс харсан Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийн газрыг хувийн компанид “худалдчихлаа” гэж хардахаас аргагүй. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын өв залгамжлагчид болох Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Р.Дагва нар одоо л мөнгө ялах уу, нийтийн эрх ашиг хүчтэй юу гэдгийг харуулах нь. Хотын удирдлагын багт нэг ч гэсэн шударга, зарчимтай хүн байна уу гэдгийг энэ жишээгээр олон нийт мэдэж таньж, багны цаадах жинхэнэ дүр зургийг харах сайхан боломж тохиолоо. Нэг “эзэн”-ий төлөө нийтийн  эрх ашгийг золиослох уу. Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг бид ч гэсэн уншигчиддаа сурвалжлан хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.8 ПҮРЭВ № 195 (6420)

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12