“Хурд авто” компани байр сууриа илэрхийлэв

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Э.БЭРЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд авто” компанийн Менежер Отгон-Эрдэнэ болон санхүүгийн албанаас www,eguur.mn” сайтад гарсан “Баримт: Б.Чойжилсүрэн гишүүн ОБЕГ-т 20 ширхэг фургон, хантер автомашиныг зах зээлийн үнээс 1.5 дахин өндөр үнээр шахжээ” гэсэн мэдээлэлд залруулга хийж, байр сууриа илэрхийллээ. ОБЕГ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд тендер зарлаад, тавдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн. Тендерт, “Хурд авто” компани, “Golden Home” гээд хоёр байгууллага үнийн санал өгсөн. Үнийн санал өгөхдөө 718 сая төгрөгөөр манайх өгсөн. Уг тендерийн төсөвт өртөг нь 720 сая төгрөг байсан. Цахим тендер үнийн саналыг шууд задалдаг. Үнийн саналаараа манайх хоёрдугаарт орсон. Өрсөлдөгч компани манайхаас 30 гаруй сая төгрөгийн үнийн дүн багатай орж ирсэн. Өнгөрөгч тавдугаар сарын 8-нд ОБЕГ-ын  Үнэлгээний хорооноос энэ тухай тодорхой дурдсан мэдэгдэл ирсэн. Гэтэл 2-3 хоногийн дараа уг тендерт ялсан компаниас манайх байгууллагатай холбогдоод, бид гэрээнийхээ хүрээнд машин нийлүүлэх боломжгүй боллоо. Танайх машинаа нийлүүлэх боломжтой юу гэсэн хүсэлт тавьсан. Бид энэ саналыг нь хүлээж аваагүй. Мөн ОБЕГ-аас бас хамтарч ажиллах санал бүхий албан тоот ирсэн. Энэ дагуу бид тавдугаар сарын 21-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнээ зургадугаар сарын 15-ны дотор 16 ширхэг фургон, 4 ширхэг хантер автомашиныг хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Ингэхдээ зах зээлийн үнээс өндөр үнээр өгөөгүй болохыг мэдэгдэж байна. Энэ мэдээллийг та бүхэн ОБЕГ-ын Үнэлгээний хорооноос авч болно. Тиймээс www,eguur.mn” сайт мэдээллээ залруулж гаргахыг хүч байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

8 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

8 цаг 59 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

9 цаг 1 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

9 цаг 3 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

9 цаг 4 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

23 цаг 8 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

23 цаг 8 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

23 цаг 8 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин