116-дугаар тусгай сургууль ус, цахилгаан, хүнсгүй болсон гэв    

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн зургаан жилийн хугацаанд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр есөн хүнийг томилсон байна.  Тиймээс сургуулийн  хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн учраас тус сургуулийн багш нар ажил хаяж өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. 116 дугаар сургуулийн хөгжмийн багш Л.Эрдэнэбилэг "Манай сургууль улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганц сургууль юм. БШУЯ-наас удаа дараа тусгай хэрэгцээт боловсролын талаар ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүнийг авчирч томилоод байгааг эсэргүүцэж байна. Ямар ч сайн захирал байсан тусгай сургуулийн онцлогийг мэдэхгүйгээс болоод хүндрэл үүсдэг. Бид БШУЯ-наас захирал болохыг хүсдэг хүмүүсийг манай сургууль дээр авч дадлага хийлгэхээ болиоч ээ гэж шаардаж байна” гэв.  Багш нар мэргэжлийн хүн захирлаар томилохыг хүсч буйгаа хэллээ. Одоогийн байдлаар тусгай сургууль ус, цахилгаангүй, дотуур байр хүнсгүй болоод байгаа аж.  116 дугаар сургуулийн хоёр багш есдүгээр сарын 21-23-нд хоёр хоногийн турш БШУЯ-ны гадаа өлсгөлөн зарлаж байсан бөгөөд энэ сарын 2-нд мөн яамандаа шаардлага хүргүүлж, ажлын тав хоног хариу хүлээж байгаа ажээ. БШУЯ багш нарын шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт, өлсгөлөнг давхар зарлана гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

8 цаг 24 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

9 цаг 7 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

9 цаг 9 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

9 цаг 11 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

9 цаг 12 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

23 цаг 16 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

23 цаг 16 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

23 цаг 16 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин