“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал гардууллаа

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат  98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардууллаа. С. Цэгмид 1942 оны арванхоёрдугаар сард 18 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байсан түүхэн үйл явдлын гэрч болж байжээ.

 Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн  наймдугаар сард Дундговь аймагт ажиллах үеэрээ өндөр настан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээсэн юм. Харин өнөөдөр /2020.10.06/ С.Цэгмид гуайг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар тодорхойлсныг олгож  байна.  ЗХУ-д хүргэсэн тусламжийн хэмжээ нь тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед үзүүлсэн тусламжийн гуравны нэг нь манай улсаас очсон болохыг шагнал гардуулах үеэр онцоллоо.

ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг уншихдаа “"1942 оны арванхоёрдугаар сард Монгол Улсаас ЗХУ-д хаягласан тусламжийн цуваа манай улсаас хөдөлсөн. Тус цуваа нь  Улаан арми, ЗХУ-ын ард түмэнд хандивласан гурил буудай, дулаан хувцас, хоол хүнс бүхий нийт 217 галт тэрэг байсан бөгөөд цувааг дагалдаж явсан хүмүүсийн дунд С.Цэгмид багтсан. Гурил буудай, дулаан хувцас, хоол хүнс бүхий нийт 217 галт тэрэг байсан бөгөөд цувааг дагалдаж явсан хүмүүсийн дунд С.Цэгмид багтсан. Үслэг малгай өмссөн 19 настай бүсгүй фронтод ирж, тусламжийг гардуулж буй зураг хоёр орны түүхийн нэгэн чухал баримт болон гэрэл зурагт үлдсэн. Монголын ард түмэн ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн тусламжийн бэлэг тэмдэг болсон. Тэрхүү тусламжийг үзүүлэхийн тулд Монгол Улс улс орны эдийн засгийг дайны байдалд шилжүүлэн, бүх боломжоо ашигласан" гэлээ.

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар  1212 хүн шагнуулсны дотор 13 орны 40 иргэн шагнагдсаны нэг нь  “Фронт” С.Цэгмид болж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

8 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

9 цаг 7 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

9 цаг 9 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

9 цаг 11 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

9 цаг 11 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

23 цаг 16 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

23 цаг 16 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

23 цаг 16 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин