ЭМГЭНЭЛ

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Надмидын Мягмар

(1943-2020)

Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Надмидын Мягмар 2020 оны 10-р сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, хүнд гарз тохиолоо.

Монгол улсын гавьяат жүжигчин Надмидын Мягмар нь 1943 онд Улаанбаатар хотод төржээ. Н.Мягмар нь 1959-1963 онд Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын жүжигчний ангид суралцаж төгссөн Монголын дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг юм. Тэрбээр 1963 оноос 1987 онд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллахдаа В.Панова “Гэнэн залуу нас” жүжгийн Нина, А.Фадеев “Залуу гварди” Люба Щевцова, Ш.Шажинбат “Улаан тэмдэг” жүжгийн Мягмар, М.Байджиев “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн Нази, Б.Васильев “Үүрэг хүлээсэн цагт” жүжгийн Четвертак, Ч.Нацагдорж “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Туулай, А.Гайдар “Кибальчиш хүү” жүжгийн Кибальчиш, Д.Намдаг “Зөгнөл” жүжгийн Төмөр, А.Линдгрен “Карслон, Жаалхүү хоёр” жүжгийн Сванте Свантесон, Д.Батбаярын “Гэгээ” жүжгийн Жавзан, Жасрай зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 40 гаруй дүрийг чадварлаг бүтээсэн нэрт жүжигчин юм. Түүний тайзнаа бүтээсэн дүрүүдийн дийлэнх хувь нь хүүхдийн дүр байсан бөгөөд байгалиас өгөгдсөн авьяас, төрмөл шинж, өвөрмөц дуу хоолой нь “хүүхдийн дүрд гаршсан жүжигчин” хэмээх тодорхойлолтыг мэргэжил нэгт нөхөд, театр судлаачдаас хүртэхэд хүргэсэн нь дамжиггүй. Тэрээр хүүхдийн дүрд гаршсан жүжигчний зэрэгцээ зан араншингийн эрс хувиралт өөрчлөлт шаардсан, жүжигт чимэг шигтгээ болдог туслах чанарын дүрүүдийг гаргууд илэрхийлдэг байсны нэгэн жишээ бол Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Архичин эмэгтэй дүрээр 1989 онд Соёлын яамны шилдэг дүрийн шагнал хүртсэн явдал юм. Н.Мягмар нь Улсын хүүхэд залуучуудын театрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван шилдэг дүрийг тайзнаа бүтээсний учир театр байгуулагдсаны 30 жилийн ойгоор 1980 онд УГЖ цолоор шагнагдсан юм. Тэрээр тайзны дүрийн шилдэг мастер байгаад зогсоогүй дэлгэцийн урлагт хүчээ сорьж, Р.Дорждаламын “Энэ хүүхнүүд үү”, “Сэтгэлийн дуудлагаар”, Н.Нямдаваагийн “Туяагийн бичээгүй захидал”, Л.Нацагнямын “Бор чоно” зэрэг арав гаруй киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн юм.

Н.Мягмар нь 1987 оноос Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын анги, 1990 оноос Соёл урлагийн их сургуульд тайзны хэл ярианы багшаар ажиллаж, жүжигчин бэлтгэх сургалтын арга зүй, хөтөлбөр боловсруулалцаж, Монгол ардын аман зохиолыг тайзны ярианы хөтөлбөрт оруулахад биечлэн зүтгэж ирсэн юм. Түүний гардан сургаж төгсгөсөн УГЖ Ж.Оюундарь, Д.Хүрэлхүү, С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай, СТА жүжигчин Г.Амгаланбаатар, Д.Баттөмөр, найруулагч Ч.Түвшин нар нь тайз дэлгэцийн урлагийн нэртэй уран бүтээлчид болсон байна. Түүний урлагийн мэргэжилтэн сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмэр, боловсролын байгууллагад олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласны учир 2000 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, 2017 Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор цол хүртээжээ.

Монгол улсын гавьяат жүжигчин Надмидын Мягмарын дүр бүтээх арвин их туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж явах болно.

Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын

Захиргаа, Уран сайхны зөвлөл,

Театрын хамт олноос.

2020.10.06

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

8 цаг 22 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

9 цаг 6 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

9 цаг 8 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

9 цаг 10 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

9 цаг 11 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

23 цаг 15 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

23 цаг 15 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

23 цаг 15 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин