17 сая төгрөгөөр “орон сууц”-тай болсон гэр бүл

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салааны 7-р гудамжинд оршин суух Х.Эрдэнэбаясгалангийнх. Хоёр жилийн өмнө таван ханатай монгол гэртээ зургуулаа амьдардаг байсан тэд өөрсдийн гараар 114 метр квадрат тохилог сууцыг барьж босгожээ. Х.Эрдэнэбаясгалан “Өсөх гурил” компанид технологич хийдэг, харин эхнэр Х.Цэцэгмаа нь ХӨСҮТ-д тогооч ажилтай, ээж А.Нармандах нь тэтгэвэртээ гараад хоёр жил болж байгаа ийм нэгэн энгийн айл байна. Тэд гар дээрээ таван сая төгрөгтэй байхдаа байшингийнхаа ажлыг эхлүүлж, цалингийн зээл аван таван сарын хугацаанд энэ байшинг барьж дуусгажээ.

114 метр квадрат энэ байшин дөрвөн өрөөтэй. Угаалгын болон 00-ийн хэсгийг байшин дотроо шийдсэн. Нам даралтын зуух болон цахилгаанаар гэсэн хосолмол аргаар дулаанаа шийджээ. 7 хоногтоо нэг удаа нэг тоннын ус дуудлагаар худалдан авдаг бөгөөд гэрийн усны бүх хэрэгцээ болон гадаах талбайд нь тарьсан мод бут, ургамлыг тарихад хангалттай хүрдэг гэнэ.

Энэ гэр бүлийн хосууд нийлээд 1.5 сая төгрөгийн цалингийн орлоготой. Энэ байшингийн бүх зүйлийг өөрсдийн гараар барьсан бөгөөд барилгын талын мэдлэг байхгүй ч интернэтээс бүх зааврыг харж барьсан гэнэ. Барилгын нийт өртөг 17 сая төгрөг болжээ. Хашаандаа тав тухтай, тохилог амьдарч байгаа олон өрхийн төлөөлөл болсон хөдөлмөрч энэ гэр бүлийнхний дараагийн төлөвлөгөө нь нарийн ногооны хүлэмж гэсэн. Ээж А.Нармандах нь мөн ХӨСҮТ-д насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан бөгөөд хүүхдүүддээ тусалж хоёр гэрээрээ амьдардаг, сүү худалдаж аваад тараг, ааруул, өрөм зэрэг цагаан идээгээ тогтмол хийдэг байна.

МАХН-ын “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр нь яг энэ айл шиг хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдийн хүсэл санаачилгыг дэмжин, орон сууцны ипотекийн зээл гэх мэт хөтөлбөрийн ижил нөхцлөөр хашаа байшингаа тохижуулах, орчин үеийн дэд бүтцэд холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх ажлыг эхлүүлэх томоохон зорилготой билээ.

Э.Батшугар: “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй өрхүүдэд бодит дэмжлэг болох юм

Улаанбаатарын хамгийн олон хүн амтай, гэр хороолол зонхилсон том дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороо буюу Баянхошуу орчимд энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байгаа Энхбаярын Батшугар иргэд, сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтууд үргэлжилсээр байгаа. Энэ үеэр иргэдийн хамгийн их асууж сураглаж байгаа сэдэв бол орон сууц байв. Цаг агаар хүйтрэхийн хэрээр тэдэнд хамгийн тулгамдсан асуудал нь энэ болдог. Энэ талаар нэр дэвшигч Э.Батшугар “Бид сонголтоо хийхдээ юуны түрүүнд өнгөрсөн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Иргэд сонгогчидтойгоо уулзахдаа ч би энэ тухай эхлээд асууж байгаа. Амьдран суугаа орчин нөхцлөөсөө шалтгаалж тав тухтай орчинд амьдрах үндсэн эрхээ хязгаарлуулж, гадуурхагдаж байгаа нь шударга зүйл биш. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг иргэд маань их асууж байна. Энэ хөтөлбөр нь зөвхөн байртай болгох тухай асуудал биш эзэмшил газар дээрээ, хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй хүмүүс ч хөтөлбөрийн нөхцлөөр тохилог, дулаан байшингаа барьж болно. Хамгийн гол нь бид ус, дулаан, бохирын дэд бүтцийг нь шийдэж өгөх ёстой юм” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

8 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

9 цаг 39 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

9 цаг 41 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

9 цаг 43 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

9 цаг 44 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

23 цаг 48 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

23 цаг 48 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

23 цаг 48 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин