
Б.ОД
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэсний найм нь том хүн, дөрөв нь бага насны хүүхэд байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүн амиа алдсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тухайлбал, энэ сарын 3-нд Хан-Уул дүүргийн I хороо Чингисийн өргөн чөлөө, 14 дүгээр байрны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 28 настай, эмэгтэй М-г мөргөж ослын газрыг орхиж явжээ. Энэ хэргийг ТЦА-ны Эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж Toyota sai маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоосон байна.
Эх сурвалж:www.polit.mn