Ж.Амгалан: Ажлын таван өдөр автомашиныг тэгш, сондгойгоор явуулъя

2020-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд автомашины түгжрэл эрс нэмэгдэж, тэг зогсолт хийлээ хэмээн иргэд бухимдаж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. Нийслэлийн удирдлагууд түгжрэлийг  авто замын сүлжээ хангалтгүй, нийтийн тээвэр хүртээмжгүй, авто зогсоол дутагдалтай, моторт бус тээврийн хэрэгсэл хөгжөөгүйтэй холбоотой хэмээн үзэж байна. Энэ талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Энэ сарын 1-нд 72450 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн нь өдөрт автомашины урсгал 210-230-аар нэмэгдэж орж ирж байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Мөн Улаанбаатар хотын хүн ам 1.6 саяд хүрсэн ч 903 том оврын автобус үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, 500-600 том оврын автобус нэмж үйлчилгээнд гаргаж байж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж ярилаа.

Харин Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “Түгжрэлээс болж гал унтраах, түргэн тусламж үзүүлэхэд хүндрэл үүссэн. Энэ жил 55.9 мянган тээврийн хэрэгсэл шинээр хөдөлгөөнд оролцож байна. Өдөрт 100 мянган тээврийн хэрэгсэл зогсоогоод байхад түгжрэл буурахгүй байна.  Тиймээс ажлын таван өдөр автомашинаа тэгш, сондгойгоор явуулаад үзэх санал гаргаж байна.  Үүнийг иргэдээсээ асуух нь зөв. Ойрын хугацаанд авах арга хэмжээ үүнээс өөр байхгүй” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

9 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

9 цаг 45 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

9 цаг 47 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

9 цаг 49 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

9 цаг 49 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

23 цаг 54 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

23 цаг 54 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

23 цаг 54 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин