Улаанбаатар-Дарханы замыг хаалаа

2020-10-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагаас 20.00 цаг хүртэл түр хаасан болохыг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн байна.  Иймд замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020-10-01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийсэн.

2020.10.01-ний өдрийн 10:00 цагийн байдлаар:

Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна.

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна.

Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна.

Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна.

Дундговь, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул иргэд, зорчигчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлийг сонгон үйлчлүүлэхийг АТҮТ-өөс зөвлөлөө.  Автотээврийн үндэсний төв нь Цаг уур, орчны шинжилгээний газраас 7 хоногт 2 удаа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн батлагдсан замнал дагуух цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авч Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан ажилладаг. Цаг агаар, замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд “Онцгой байдал үүссэн нөхцөлд ажиллах шуурхай бүлэг” хуралдаж, зорчигчдыг аюулгүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүр авч, 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

10 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

10 цаг 44 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

10 цаг 46 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

10 цаг 48 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

10 цаг 49 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин