Т.Энхзаяа:Улирлын томуугийн вакциныг БНСУ-аас хүлээн авсан

2020-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн  хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит 1159 хүнд шинжилгээ хийхэд  халдвар илрээгүй. Манай улсад батлагдсан 313 тохиолдлоос 303 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман хүн эмчлүүлж байгаагаас зургаа нь хөнгөн, хоёрынх бие хүндэвтэр байна.

Энэ үеэр ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа томуугийн вакцины талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улс дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 26 дахь жилдээ  ирэх сарын 1-10-нд  зохион байгуулна. Монгол Улсын хувьд улирлын томуугийн эсрэг А хүрээний /H1,N1/ болон В хүрээний /H3, N2/ хэв шинжийг агуулсан гурван цэнт вакциныг БНСУ-ын “Green Cross” үйлдвэрээс саяхан хүлээн авсан. Томуугийн вакцинд аймгийн төвийн цэцэрлэгийн 2-5 хүртэлх насны хүүхдүүд, нийслэлд зургаан сартайгаас есөн настай хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэж байна. Мөн 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй хүн, дөрвөн сартайгаас дээш жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд харъяа дүүргийн эрүүл мэндийн  төв дээр очиж, дархлаажуулалтад хамрагдана. Энэ үеэр заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдэд вакциныг нөхөн хийнэ. Дархлаажуулалт нь олныг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

10 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

10 цаг 44 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

10 цаг 47 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

10 цаг 48 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

10 цаг 49 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин