Шаардлага хангаагүй ААН-д С зөвшөөрөл олгоогүй

2020-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Авто тээврийн үндэсний төв  улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохтой холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн  газрын  хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Гурван сарын  хугацаанд хоёр улсын хооронд байнгын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын талаас Монголд олгодог. Ингэхдээ АТҮТ-өөс  стандартын шаардлага хангасан компаниудад тодорхой тоогоор олгодог. Өнгөрсөн VII-VIII сард Шивээхүрэн болон Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад нийт  161  аж ахуйн нэгж хамрагдсан. Үүнээс жолоочийн амрах, усанд орох байртай, эмчийн үзлэгт хамруулах шаардлагыг хангасан 25 компани байна. Огт шалгалтад хамрагдаагүй буюу амрах байргүй, засварын төвгүй компаниудыг цэгцлэхээс өөр арга алга” гэж ярилаа.

АТҮТ-өөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд  өнгөрсөн онд “Тээврийн нэгдсэн систем” болох цахим программыг нэвтрүүлсэн билээ. Энэ талаар АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн  газрын  хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Тээврийн нэгдсэн систем”-ийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд туршсан. С зөвшөөрлийн бичиг олгох үед "Ямар компани ихийг аваад ямар нь багыг аваад байгаа юм" гэсэн хардлага сэрдлэг гардаг. С зөвшөөрөл бага авсан компаниудын зүгээс шалтгаан нөхцлөө ил тавихыг шаардсан учраас бид сайтдаа байршуулсан. Энэ хяналт шалгалтын тайланг цахим хуудсанд байршуулсан. Сонирхсон хүн бүр харах боломжтой” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

9 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

10 цаг 42 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

10 цаг 44 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

10 цаг 46 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

10 цаг 47 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин