“Учиртай бас Үйлийн" гурван толгой нээлтээ хийнэ

2020-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хөл хорио тогтоож, үзвэр үйлчилгээг хаасан нь урлаг сонирхогчдын  хувьд тун таагүй үйл явдал болсон юм. Ийн хагас жилийн дараа УДБЭТ хаалгаа нээсэн нь сонгодог урлаг сонирхогчдын магнайг тэнийлгэлээ. Тодруулбал, УДБЭТ ирэх сарын 3-4-нд “Учиртай гурван толгой” дуурь болон “Үйлийн гурван толгой” балетаар  тоглолтын 58 дахь улирлаа нээх гэж байна. Энэ талаар  УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Түвшинтөгс "Энэ улиралд үндэсний сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөнөөрөө онцлогтой.  Жил бүр "Учиртай гурван толгой" дууриар улирлаа нээж, хаадаг уламжлалтай. Учир нь энэ бол Монголын өв уламжлал, ёс заншлыг өгүүлсэн шилдэг уран бүтээл юм. Мөн манай театрын маркетинг судалгааны алба сүүлийн 20 жилд манай улсад болон олон улсад тоглосон сонгодог бүтээлүүдийг судалсан.  Үүнд түшиглэн уран бүтээлийн хуваарийг гаргана. Өмнө нь бүтэн жилээр нь хуваариа төлөвлөдөг байсан бол энэ жилээс эхлэн гурван сараар гаргадаг болсон" гэж ярилаа. Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд туслах найруулагчаар, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Туул нар ажиллана.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

9 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

10 цаг 40 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

10 цаг 43 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

10 цаг 44 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

10 цаг 45 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин