Коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж эхэллээ

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.  Манай улсад батлагдсан 313 тохиолдлоос 305 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа  найман хүний зургаагийнх нь биеийн байдал хөнгөн,  хоёр нь хүндэвтэр байна.

Харин дэлхийн 188 оронд 33.5 сая хүн халдвар авч, нас барагсдын тоо нэг саяыг давлаа. Үүний тал хувь нь АНУ, Бразил, Энэтхэгт бүртгэгджээ. Тодруулбал, АНУ-д 205 мянган хүн, Бразилд 141700, Энэтхэгт 95500 хүн нас барсан байна.  Коронавирусын хоёр дахь давалгаа долдугаар сард эхэлсэн ч наймдугаар сард халдварын тоо буурсан. Гэвч дахин өсөх хандлагатай байгааг анхаарууллаа. Анхны тохиолдол Уханьд бүртгэгдэснээс 10 сарын дотор дэлхий нэг сая гаруй хүнээ коронавирусын улмаас алдаж байгаа нь энэ юм.  АНУ-д 7.3 сая, Энэтхэгт 6.1 сая, Бразилд 4.7 сая, Орост 1.1 сая хүн халдвар авснаар тархалтаараа дэлхийд тэргүүлж байна.  ОХУ-д даваа гаригт 8135 тохиолдол бүртгэгдэж 20385 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийд 240 вакциныг туршиж байгаагаас ес нь сүүлийн шатны туршилтаа хийж байна. Эдгээрээс Оксфордын их сургуулийн хөгжүүлсэн вакцин үр нөлөө үзүүлж, Их Британи улс 100 сая тун вакцин захиалжээ.  Гэсэн ч ДЭМБ-аас ирэх оны дунд үе хүртэл дэлхий нийт коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж  чадахгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:BBC                     

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12