Хагас зууны амьдралаа нийслэлийн түүхтэй хамт бичжээ

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ОЛДОХ

 

Хагас зуун жилийг хамт өнгөрүүлсэн хань, туулсан амьдралынхаа тухай дурсамжийг “Үргэлж хамтдаа” номдоо баринтагласан  ахмад дипломатч Л.Энхтайвантай ярилцлаа. Энэ ном хувь хүний тухай мэт боловч тухайн үеийн Монгол Улсад болж өрнөсөн үйл явц,  нийслэл Улаанбаатарын түүхийн сонин содон  баримтууд дурдаж байгаа нь хойч үеийн залуусын мэдлэгт хэрэгтэй бүтээл болжээ.

 

-Энэ номыг бичих санаа  танд хэзээ төрөв?

- Ном бичихээр эртнээс төлөвлөж бодож байсан. Миний хань бид хоёр 1950-1960-аад оны нэг үеийнхэн, хотын унаган хүүхдүүд, I Дөчин мянгат, 50 мянгатынхан. Тухайн үед гадаадын их сургуульд, ХБНГУ-д би эдийн засгийн математикийн чиглэлээр, миний хань эдийн засгийн гадаад харилцааны чиглэлээр   суралцсан. Номонд гол нь юу харуулахыг зорив гэхээр 1950-1960-аад оныхон гэгдэх бидний үе нийгмийн хоёр тогтолцоо, хоёр зуунд ажиллаж амьдарсан. 1990 он хүртэлх бүтээн байгуулалт, хотжилтыг, 1990 оноос хойших ардчилал, зах зээлийн харилцааг бий болгоход биеэр оролцсоны хувьд нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, ололт амжилтыг харьцуулан, хойч үедээ үнэн зөв, бодит мэдээлэл өгөх нь түүхийн өмнө хүлээсэн үүрэг юм. 1970-1980-аад оныхон бол тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй учраас тэр нийгмийг мэдэхгүй шүү дээ.

-Хоёр Герман нийлэх үед та тэнд оюутан байжээ. Энэ тухай номонд орсон уу?

-Би  I сургуулийг, миний хань орос сургууль төгсч хамтдаа ХБНГУ-д сурахаар очсон. Нийтдээ 13 жил тэнд суралцсан. Герман улсын нөхцөл байдал, хоёр Герман нэгдэх үйл явцыг нүдээр үзсэн хүний хувьд  хэрхэн явагдсан, тэр нь жирийн иргэдийн амьдралд яаж нөлөөлснийг бичилгүй яах вэ. Нөгөөтэйгүүр, эдийн засагчийн үүднээс хоёр систем солигдоход юу ихээхэн өөрчлөгдөв. Тухайлбал, үнийн систем тэр чигээрээ өөрчлөгдсөн, 40 жил ажилгүйдэл гэгчийг мэдэхгүй явж ирсэн улсад гэнэт ажилгүйдэл нөмөрсөн, яам, агентлагууд татан буугдсан зэрэг хүмүүсийн амьдралд хүндээр туссан зүйлүүдийг ч бичсэн. Манай зарим ном, зохиолд хоёр Герман нэгдээд хүмүүс их амархан аз жаргалтай сайхан болсон мэтээр ташаа бичсэн байдаг. Зарим залуусын хувьд тийм байсан байж болох ч шилжилт амаргүй байсан.

-Ханьдаа зориулсан дурсамжаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл, тэр дотроо  улс орны, хотынхоо түүхтэй хамтатган бичсэн нь бас түүх болон үлдэж байна.

-Би ханьтайгаа 46 жил хамт амьдрахдаа цаг ямагт гар гараасаа хөтлөлцөн үргэлж хамтдаа байсан. Гадаад, дотоодод томилолтоор явсан ч хамт байлаа. Туулсан замнал минь нэг байлаа. Гэхдээ би номондоо зөвхөн  ханийнхаа тухай биш, хоёр талын аав ээж, ах дүүс, эгчийнхээ тухай нэлээд бичсэн. Миний аав Ардын эмч, академич Э.Лувсандагва гэж хүн байсан. Тэр үеийн эмч хүн ямар нөхцөлд яаж ажилладаг байсныг  номондоо харуулсан гэсэн үг. Мөнгөний төлөө биш сэтгэл зүрхнийхээ дуудлагаар мэргэжилдээ, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн тэр үеийн сэхээтнүүдийн нэг төлөөлөл нь миний аав юм даа. Өөрөөр хэлбэл, миний номонд 1950-аад оноос эхлээд 60 орчим жилийн түүх багтсан. Түүхэн үйл явдлын зургуудыг тайлбартайгаар оруулсан. Тэр үед бидний амьдарч байсан Их дэлгүүрийн гудамж өнөөдөр ямар болсон бэ гэдгийг гэрэл зургаар харьцуулсан нь  өнөөгийн залуусын мэдлэгт  хэрэгтэй болов уу. Би олон улс орноор, дэлхийн олон хотоор явсан. Дэлхийн хотууд иргэндээ ямар  ээлтэй байдаг вэ, амьдралын чанар нь ямар байдаг вэ гэдэгт шалгуур үзүүлэлт бий. Тэр жишигт манай хот дүйцэж байна уу. 1970-1980 оны үеийнхээс сайжирсан уу, үгүй юу гэдэгт хариулт өгөхийг зорьсон.

-Өнөөгийн бидэнд үгүйлэгдэж байгаа асуудлуудыг хөндөв үү?

-Тухайн үед боловсон хүчнийг  одоогийнх шиг танил талаар биш  мерит зарчмаар сонгодог байсан. Тэрийг яаж хийж байсныг  дурдсан. Өнөөгийн залуусын мэдэхгүй зүйлүүд их бий. Гол нь бодитой мэдээлэл өгөхийг зорьсон.

-Ханиа дурсч  номон суварга босгосон хүн өнөөгийн залууст гэр бүлийн үнэ цэнийн тухай юуг онцолж захих бол?

-Миний болоод ханийн  минь аав ээж  сайхан гэр бүл байлаа. Аав, ээж хоёр минь 60 жил хамт амьдарсан. Миний хань бид хоёр 46 жил гар гараасөө хөтлөлцөн яг нэг хүн шиг амьдарсан. Бие биеэ хайрлаж, дэмжиж, түшиг тулгуур болж амьдрах нь  хамгийн сайхан  аз жаргал юм даа.

-“Үргэлж хамтдаа” номыг хаанаас авч болох вэ?

-Номоо цөөн хувиар хэвлэсэн, худалдаанд гаргаагүй. Сонирхсон хүмүүс, ялангуяа залууст уншиж танилцах бололцоо олгох үүднээс  Хүүхдийн номын сан, Үндэсний төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан, М.Горькийн нэрэмжит номын сан, Төрийн ордон дахь УИХ-ын номын сан, МУИС-ийн номын сан  номын сангуудад тавьсан байгаа. Энэ дашрамд номыг минь ариутган шүүж өгсөн Монгол Улсын Соёлын гавьат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Улаанбаатар хотын түүх, хөгжлийн талаар зөвлөгөө, ном материал өгч тусласан Ерөнхий архитектор асан Я.Шархүү нарт талархлаа илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.29 МЯГМАР № 188 (6413)

 

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

10 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

11 цаг 42 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

11 цаг 44 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

11 цаг 46 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

11 цаг 46 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин