ОХУ ахмад настнуудыг гэрээс гарахыг хориглов

2020-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторт нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Монгол Улсад батлагдсан 313 тохиолдлоос 303 нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 10 хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр  байна.

Дэлхийд 33 сая хүн халдвар авч,  998 мянган хүн нас баржээ. Тухайлбал, АНУ-д 7.2 сая хүн, Энэтхэгт 5.9 сая хүн, Бразилд 4.7 сая хүн, ОХУ-д 1.1 сая хүн  халдвар авч, тархалтаараа тэргүүлж байна.  ОХУ-д бямба гаригт 7523 хүн шинээр халдвар авчээ. Тиймээс бизнесийн байгууллагуудын ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг, ахмад настнуудыг гэрээсээ гарахгүй байхыг Москва хотын захирагч Сергей Собянин зөвлөлөө.

Харин Япон улсад баасан гаригт 570, өчигдөр 630 тохиолдол бүртгэгдэж нийт 82400 хүн халдвар авчээ. Токио хот тархалт өндөр байгаа бөгөөд өчигдөр 270 хүн халдвар авсан байна. Гэсэн хэдий ч тус улсад удаан хугацаагаар буюу гурван сараас дээш хугацаагаар оршин суух визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлэхээ эрх баригчид баасан гаригт зарлалаа. Гадаадын иргэд нэвтрэхээсээ өмнө коронавирусын шинжилгээ өгнө. Японд очоод 14 хоног өөрийгөө тусгаарлах юм байна.

Эх сурвалж: Moscow  Times, Japan Today, Worldometer

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12