С.Оюун Төрийн шагналдаа хүндэтгэл үзүүлж тоглолтоо хийнэ

2020-09-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Энэ удаа Polit-ийн онцлох сурвалжлагаар Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуныг онцоллоо.

"Хорвоод ганцхан ээждээ" тоглолтоороо үзэгч түмнийхээ сонорыг мялаах гэж байгаа түүний амьдрал өглөөний нартай уралдан босохоос эхэлдэг. Тэрээр эртэч нэгэн тул өдөр бүр өглөө 05:00 цагт босдог. Эрт сэрсэн хүн нэгийг үзнэ гэдэг үнэн үг бий гэж С.Оюун гуай хэлж байсан. Өглөөний эртэд тархиа сэргэг байгаа дээр бичиг цаасныхаа ажлыг амжуулж, 11:00 гэхэд өөрийнхөө уншиж бичиж судалж байсан бүх ажлаа дуусгаад сайн эмээгийн үүргээ гүйцэтгэхээр өдрийн ажилдаа шамдан орно. Сүүлийн өдрүүдэд түүний энгийн үргэлжилдэг өдрүүд арай өөр хэв маягтай болжээ. Төрүүлж өсгөсөн аав ээж, өндөр дээд шагналаа хайрласан төрдөө баярлаж Төрийн шагналдаа хүндэтгэл үзүүлэх тоглолтоо хийх гэж байгаа болохоор эртлэн босч бэлтгэл ажилдаа яаран явдаг. Түүнийг бичсэн ном, зохиосон дууны үгээр нь сайн мэднэ. Тэрээр уран бүтээлийнхээ гарааг “Мөнгөн шөнө” дуугаар эхэлж байжээ. Харин хоёр дахь дуу болох "Хорвоод ганцхан ээж дээ" дуугаа ээжийнхээ дурсгалд зориулан бичжээ. Дууны үг, утга санаагаа эргэн тойрныхоо бүх зүйлээс олдог гэж байлаа. С.Оюун гуай “Тухайн хүний онгод нь орох л юм бол нэг үгнээс ч санаа авдаг. Тэр үгнээс бүхэл бүтэн дуу бий болох ч тохиолдол байдаг. Хүнд ухаарлыг заавал загнаж хэлдэг юм биш. Уярал хайр, нигүүслийг бүх зүйлээс өгч болно. Бүр дуугаар ч өгч болно” гэв.

Монгол түмэн минь дуунд дуртай болохоор ямар нэг зүйлийг дуугаар дамжуулан ойлгох нь их. Тиймээс ухаарлын түлхүүрийг атгаж яваа зохиолчоор бахархууштай. Түүний уран бүтээлийн сан их арвин. Дан ганц хөгжмийн зохиолч биш роман, зохиол, дуурийн дуулалт жүжгийг ч бичиж байжээ. Одоо тэрээр Цогт тайжийн талаар судалгаа хийж байгаа. Удахгүй судалгааны ажлаа дуусган уншигч түмэндээ номын дээжээ өргөн барина гэж байв. С.Оюун гуайн олон сайхан дуу бий. Тэрээр “Харанга” хамтлагийнхан “Алдрын од” авахтай зэрэгцэн "Үгүйлэн санана даа" дуугаараа Төрийн шагнал хүртсэн байна. Тоглолтод олон алдартай дуучин ирэхээс гадна “Харанга” хамтлаг "Үгүйлэн санана даа" дуугаа дуулах юм байна. "Мөнгөн шөнө"-ийн эзэд ч ирж ая дуугаа өргөх ажээ. Төрийн шагналаа хүндэтгэх тоглолт нь амжилттай болохыг С.Оюун гуайдаа хүсэн ерөөе.

Эх сурвалж www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

10 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

11 цаг 42 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

11 цаг 44 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

11 цаг 46 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

11 цаг 46 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин