Хүүхдийн зөвлөх поликлиник жилд 120 гаруй мянган хүүхдэд тусламж үзүүлдэг

2020-09-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.ХҮСЛЭНТУЯА

 

Бага насны хүүхдүүдийн дунд өнгөрсөн сараас эхлэн ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай олон хүүхэд хороо, дүүргийнхээ эмнэлэгт ханддаг гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс улсын хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ганц том эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийнхөн ханиад томуугийн улирал угтаад ямар ажил хийж байгааг сонирхсон юм.

Манай улсад жил бүр, хүйтний улиралд хот, хөдөөгийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Үүнээс үүдэн хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдэд ор тасаг хүрэлцэхгүйгээс хонгилд хэвтэн эмчлүүлдэг эх, хүүхэд олон байдаг. Түүнчлэн ердийн өдрүүдэд нэг эмчид 15 хүүхэд оногдох ёстой байтал ханиад томуугийн идэвхжилийн үед 40-50 хүүхэд үзэх нь эмчийн үзлэг, эмнэлгийн үйлчилгээнд хүндрэл үүсгэдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд, дэлхий даяар тархсан цар тахлын улмаас ханиад томуугийн идэвхжил өмнөх жилүүдийнхээс илүү хүндрэл үүсгэж болзошгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. ЭМЯ-наас ч энэ асуудалд анхаарал хандуулж улсын томоохон эмнэлгүүдэд ор, тасгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, эмч нарыг сургалтад хамруулах зэрэг бэлэн байдлыг хангаж  ажиллахыг үүрэг болгосон. Мөн Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг эмнэлгүүдийн бэлтгэл ажлын явцтай биечлэн танилцаж, тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхийг чухалчилж байна. Энэ үеэр бид ЭХЭМҮТ-ийн хамгийн их ачаалалтай ажилладаг, Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ болон зарим тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Улсын эмнэлгүүд эмч нараа сургалтад хамруулж, орны тоогоо нэмж байна

 

ЭХЭМҮТ-ийн хувьд, хот, хөдөөгийн олон хүүхдэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа, тус эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэжлийн 18, оношилгооны 11 кабинет үйлчлүүлэгч олонтой, үзлэгийн цаг олдохоосоо олдохгүй нь их байдаг. Тиймээс цар тахал дэгдэж болзошгүй, эрдсэл өндөртэй энэ жил ЭМЯ болон улсын томоохон эмнэлгүүдэд шинэ коронавирусын халдвар, ханиад томууг ялган оношлох, эмч мэргэжилтнүүдээ чадавхижуулах гээд тулгамдаж буй олон асуудалд бэлтгэл ажлаа хэрхэн базааж байгааг сонирхсон юм. Хүүхдийн зөвлөх поликлиник жилдээ 120 гаруй мянган хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт үйлчлүүлэгчийн 30 хувь нь хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид байдаг. Нярайн нэгдсэн тасаг, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн дотрын тасаг, мэс заслын тасаг байнгын үйлчлүүлэгч олонтой, хэвтэн эмчлүүлэх дараалал  ихтэй байдгийг хүүхдийн эмч нар хэлж байв. Мөн энэ жилийн хувьд цар тахал дэгдсэн онцлогтой жил учир улирлын томуу угтсан бэлтгэл ажлуудыг хангаж байгааг онцолсон юм. Түүнчлэн тус эмнэлгийн үзлэг үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн хэт бөөгнөрлөөс үүдэн зарим тасаг, кабинетад агаар сэлгэлт тааруухан байдаг нь иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Шинэ коронавирусын халдварын тархалтын үед энэ асуудалд болон эмч нарын хүрэлцээ хангамжид хэрхэн анхаарч байгааг салбарын сайд болон эмнэлгийн удирдлагуудаас асууж сонирхсон юм.

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийг сайжруулна

 

-Энэ жил улирлын томуугийн үе нь цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь арваннэгдүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Тиймээс бид эмнэлгийн орны хүртээмж, амбулаторийн үзлэгийн зохион байгуулалт, гэрийн үзлэг, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна. Аравдугаар сараас томуугийн вакцин хийж эхлэхээр хүүхдүүд, ахмадуудаа эхний ээлжинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтад хамруулан чадавхижуулаад явж байна. Тиймээс дүүр­гийн эмнэлгээс хүүхдийн тусламж, үйлчилгээ авах хүртээмж, чанар нэмэгдэх юм. ЭМЯ-ны зүгээс ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийн асуудлыг анхаарч шийднэ.

 

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр: Дүүргийн 170 эмчийг яаралтай тусламжийн сургалтад хамруулж байна

 

-Энэ жил улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг эрүүл мэн­дийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаа­лаар эрт эхлүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай зөвлөх эмч нарын баг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн эмнэл­гүүдийн эмч, эмнэл­гийн мэргэжилтэн нарт  “Эрэм­бэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хү­рээнд сур­галтуудыг зо­хион байгуулж, ажлын бай­ран дээр нь очиж, чадав­хижуулах сургалтыг хийж байна. Энэ сургалтаар тав хүртэлх насны хүүхдэд амьс­галын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком болон таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайж­руулахад чиглэж байна.  ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтэ­ний эмгэг судлалын тасаг 40 ортой. Улирлын томуугийн дэгдэлтийн үед  нөөц орыг нэмж тавих, цааш­­лаад дотоод зохион бай­гуу­лалтад өөрчлөлт хийн, нэмэл­тээр 65 болго­хоор зохион байгуулж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.24 ПҮРЭВ № 185 (6410)

 

Танилц: Дэд сайдаар томилох 14 хүнийг танилцуулав

Танилц: 14 хүнийг дэд сайдаар томилно

1 цаг 20 мин
Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нут

7 цаг 31 мин
С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв

Байнгын хороодын хуралдаан болж, зарим томилгоог хэлэлцлээ. 

7 цаг 31 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бү

18 цаг 44 мин
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

Голомт банк Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөг

20 цаг 56 мин
П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаас чөлөөллөө

П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаас чөлөөллөө

21 цаг 22 мин
21 улсад суух Элчин сайд нарыг томилно

21 улсад суух Элчин сайд нарыг томилно

Өчигдөр 12 цаг 37 мин
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй

​​​​​​​Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Микрофоны ард” яр

Өчигдөр 06 цаг 05 мин
Монголын ард түмний оюу толгойгоос хүртэх үр өгөөж нэмэгдэх ёстойг 16 жилийн дараа дахин сануулсан сонсгол

Монгол Улс 16 жилийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуу

Уржигдар 06 цаг 00 мин
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна

Нийт есөн бүлэг, 60 заалт бүхий хуулийн төслийг бэлдээд олон нийтээс санал авах ажлыг хийх болно. Е

2025-12-13