“Ганган дагшаа” концертоо тоглоно

2020-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Төрийн шагналт Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийг 1972 онд байгуулжээ. 49 дэх улирлын нээлтээ хийх  талаар Улсын филармонийн захирал С.Баттулгатай ярилцлаа.

-Энэ долоо хоногт хийхээр бэлдэж байгаа тоглолтынхоо талаар мэдээлэл өгөөч?

-Улсын филармони 49 дэх улирлын нээлтээ  энэ сарын 26-нд хийх гэж байна. Энэ жилийн  тоглолтын онцлог бол Төрийн шагналт “Баянмонгол чуулга”  “Ганган дагшаа” тоглолтоо хийнэ. “Ганган дагшаа” гэдэг нэрнээс нь ойлгож байгаа байх. Хөгжмийн  дуугаралт, зохиомж тоглолт, агуулга шинэчлэгдсэн. Хөгжимчид ч гэсэн их шинэчлэгдэж залуужсан. Тиймээс нэлээн өвөрмөц өнгө төрхтэй ганган, сонин тоглолт болно гэж бодож байна.

-Энэ удаагийн улирлын нээлтийн  тоглолт өнгөрсөн жилийн  тоглолтоос юугаараа ялгаатай вэ?

-Уг нь филармонийн нээлтийн тоглолтуудаа  гурван том найрал хөгжимтэйгээ нэгдсэн том тоглолт хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд гурван чуулга маань бие дааж дангаараа онцлог байдлаар тоглолтоо хийж байгаа. Өнгөрсөн жил “Симфони найрал хөгжим” дангаараа бие дааж 48 дахь нээлтийн тоглолтыг хийж байсан. Энэ жилийн нээлтийг “Баянмонгол” чуулгынхан  шинэчилсэн найруулгатай шилдэг бүтээлүүдээрээ ард түмэнтэйгээ уулзах гэж байна. “Баянмонгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд хийсэн хос дабль цомог, пянзны бичлэгт багтсан шилдэг бүтээлүүдээсээ орсон.

-Коронавирусын улмаас зарласан хөл хорионы дэглэм  цуцлагдсан. Гэхдээ тоглолтыг үзэхээр ирэх үзэгчдэд  ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой дэглэмийг хэрхэн сахиулах вэ?

-Мэдээж ойлгомжтой. Бид хорио цээрийн үед бүх хөл хориотой холбоотой улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан журамд заасан ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудаар нь хийлгэж байсан.  Хэдийгээр одоо хөл хориог цуцалж  үзвэр үйлчилгээний газрууд нээгдэж байгаа ч зохих  дүрмийг мөрдөж байнгын үйлчилгээ цэвэрлэгээгээ хийж байна. Үзэгчдийн халууныг нь хэмжиж оруулах зэргээр дүрэм журмаа сахиж мөрдөнө. Тиймээс гайгүй байх гэж бодож байна. Мөн Улсын филармони нь 2000-3000 хүн ороод суух хэмжээний газар биш. 250 хүний суудалтай газар  учраас хэдэн мянган хүн цугларахгүй байх гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.24 ПҮРЭВ № 185 (6410)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

11 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

12 цаг 29 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

12 цаг 31 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

12 цаг 33 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

12 цаг 33 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин