“Академи” хотхоны 3000 гаруй оршин суугч өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

2020-09-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Хан-Уул дүүргийн 15-дугаар хороонд байрлах “Академи” хотхон 3000 гаруй оршин суугчтай. Гэтэл хүүхэд, хөгшид амарч зугаалах, агаарлах талбайгаа хувийн компанид булаалгажээ. Удирдлагын академийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд 1943 онд хийгдсэн их жанжин Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөө байрладаг. Энэ хөшөөг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357-дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад авсан ч их жанжны хөшөөг тулган барилгын хашаа татаж, суурийн цутгалтыг эхлүүлээд байна. Хамгийн ноцтой нь “Билиг”, “Хурд” компаниудын барилга барьж буй талбайд “Оргил” рашааны ундарга байдгийг хэвлэлүүд удаа дараа хөндөж ирсэн. 

 

Д.Алдаржавхлан: ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН

 

Түүх соёлын дурсгалт нийтийн эзэмшлийн талбайд ийнхүү барилга барьж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байгааг оршин суугчид эсэргүүцэж Соёлын яам, Нийслэлийн газрын алба, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хотын дарга гээд хандаагүй газар үлдээгүй аж. Гэвч дорвитой хариу ирүүлээгүй байна. Харин Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан энэ оны есдүгээр сарын 17-нд оршин суугчдад ирүүлсэн албан бичигтээ “Дүүргийн Засаг дарга миний бие 2020 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 11/527 дугаар албан бичгээр маргаан бүхий барилгын ажлыг зогсоож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Дээрх хүсэлтийн дагуу барилгын ажил зогсч, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болбол дүүргийн зүгээс тохижилт, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэн иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах ажилд та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Ийм та бүхэн Нийслэлийн Засаг даргад хандаж өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах болон дүүргийн Засаг даргаас гаргасан саналыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана уу” гэсэн хариу өгчээ. Мөн С.Амарсайхан Хотын дарга байхдаа “Академи” хотхоны оршин суугчидтай уулзахдаа иргэдийн амарч зугаалах нийтийн эзэмшлийн талбайг хэвээр нь үлдээнэ. Ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж буй компанийн тусгай зөвшөөрлийг цуцална гэж амласан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй. С.Амарсайханы орыг залгамжилсан Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва нар нийслэлийн иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг дуугүй харсаар суугааг оршин суугчид гайхаж буйгаа хэллээ.

 

“ХУРД” ГРУПП ХОТХОНЫ ОРШИН СУУГЧДАД ХУДАЛ ХЭЛЖ БАЙРАА ЗАХИАЛУУЛЖЭЭ

 

“Академи” хотхон ашиглалтад ороод жил гаруй болж байна. “Хурд групп” анх орон сууцаа сурталчлахдаа их жанжин Сүхбаатарын хөшөөтэй ногоон байгууламжийг хэвээр үлдээж, нийтийн эзэмшлийн тохилог талбай, усан оргилуур баригдаан хэмээн иргэдээс захиалга авчээ. Гэтэл иргэдийг байранд орсны дараахнаас эхлэн ногоон байгууламжийг сүйтгэж хашаа татаж эхэлсэн байна. Энэ талаар “Академи” хотхоны оршин суугч ярихдаа “Анх усан оргилуур бүхий иргэдийн амарч зугаалах аятай тохилог талбайтай гэж гоё зураг төсөл үзүүлсэн. Тэгэхээр нь хүүхэд хөгшид амарч зугаалах талбайтай, дээр нь соёлын өв бүхий хөшөө дурсгалтай гэж олзуурхаж сонголтоо хийсэн. Гэтэл өнөөдөр ногоон байгууламж байтугай орон гэртээ тайван амьдрах эрхгүй боллоо. Шөнө дунд ч барилгын ажил явагдаж дуу чимээ ихтэй. Сүүлдээ хоёр зам дамнуулан кран байрлуулж иргэдийн амьд явах эрхэд хүртэл халдсан. Үнэхээр айдастай амьдарч байна. Барилгын кран унахвий гэхээс үнэхээр айж байна” гэсэн юм.

“Академи” хотхоны оршин суугчид өчигдөр дахиад л АТГ, шүүх, мэргэжлийн хяналтын газарт оршин суугчдын гарын үсэгтэй шаардах бичгийг хүргүүллээ. Эдгээр байгууллага болоод Хотын дарга, Хот төлөвлөлт хөгжлийн газраас өдөр болгон хариугаа шаардах бөгөөд арга хэмжээ авч нийтийн эрх ашгийг зөрчин барилга буй компанийн газрын эрхийн зөвшөөрлийг цуцлахгүй бол “Академи” хотхон болон ойролцоох орон сууцны иргэд нэгдэж өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа хэллээ. Нэн тэргүүнд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хот төлөвлөлт хөгжлийн газраас шаардлагын хариугаа авчихвал нийслэлийн анхан шатны шүүх зэргээр дараагийн газруудад хандана. Иргэдийн эрхийн амар тайван аюулгүй байх эрхийг хангаж нийтийн эзэмшлийн талбайг хамгаалахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч хэллээ.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН  ГЭХ БОЛОВЧ АЖИЛЛАСАН ХЭВЭЭР БАЙНА

 

Барилгын ажил явуулахдаа зуурмаг шахагч машины дугуй газраас хөндийрч, краны өргөгч механизм ганхсан. Мөн их дуу чимээ, тоос шороон дунд краны өргөгч төмөр доогуур явган хүн, автомашины хөдөлгөөн тасралтгүй цувж байсан нь иргэдийн аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байгааг мэдээлсэн юм. Мөн өглөө, орой барилгын материалаа буулгахдаа дөрвөн эгнээ замын гурвыг хаачихдаг нь замын хөдөлгөөнд саад учруулж байгааг оршин суугчид хэлж байв. Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригийн орой мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоожээ. Энэ талаар МХЕГ-ын байцаагч Н.Буйдан “Иргэдийн явж байгаа зам дээгүүр  бетон зуурмагийн шахуурга төхөөрөмж ажиллуулж байсан зөрчлийн дагуу үйл ажиллагааг зогсоосон. Хоёр бетон зуурмагийн шахуурга төхөөрөмж буруу байрлуулсан. Нэг зуурмагийн шахуургын эзэн бичиг баримтаа шалгуулаагүй. Үйл ажиллагаа явуулахаар бол аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу Тээврийн цагдаагийн газраас түр хугацаагаар зам хаах зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа явуулах эсвэл хашаан дотроо байрлуулах ёстой. Ийм төрлийн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгийн торгууль ногдуулдаг” гэсэн юм. Гэвч өчигдрийн байдлаар барилгын үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.22 МЯГМАР № 183 (6408)

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12