ДЭМБ-д бүртгэгдсэн “Covid-19”-ийн эсрэг 186 вакциныг туршиж байна

2020-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн “COVID-19” халдварын талаарх дэлхий дахины судалгааны тоймыг танилцуулахдаа “Дэлхий дахинд коронавируст халдвартай холбоотой 83315 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгдсэний  350 эмнэл зүйн туршилт судалгаа дууссан байна. Мөн одоогоор ДЭМБ-д бүртгэгдсэн коронавирусийн эсрэг 186 вакцин бүтээх туршилтын ажил хийгдэж байна. Хөл хорио цуцлагдсаны дараа зам тээврийн осол өсөх хандлагатай болсныг  АНУ-ын Мессуригийн их сургуулийн судлаачид хөл хорионы үеийн 3-5 дугаар сарын хооронд гарсан авто замын ослын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж харуулсан. “COVID-19”-ийн үед нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна.” COVID-19” цар тахлын улмаас Итали улсад бүдүүн гэдэсний хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээ хийхийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Иймд судлаачид, коронавирусийн үед нэн шаардлагатай эрт илрүүлэг, үзлэгийн тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна.

 АНУ-ын Нью Йорк хотын судлаачдын судалгаагаар COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардал нь 3,045 ам.доллар байжээ. Мөн 1.6 сая хүн амьсгалын аппаратад орох шаардлага хэрэгцээ бий болох бөгөөд 163.4 сая ам.долларын  эмчилгээний шууд зардал үүснэ гэсэн байна.

БНХАУ-ын эрдэмтэд цайрыг коронавируст халдварын үед хэрэглэх эмнэл зүйн судалгааг явуулж эхэлжээ. Тэд нийт 141 өвчтөнд цайр оролцуулсан эмчилгээ хийсэн бөгөөд тэдгээрийн биеийн байдлын коронавирусийн стандарт эмчилгээ хийлгэж буй 377 өвчтөнтэй харьцуулжээ.  Ам зайлагч коронавирусыг 99.9 хувийг устгаж чадна гэж үзсэн.  АНУ-ын Пеннсилвани мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар, ам зайлагч “COVID-19” халдварын вирусыг устгах чадвартай эсэхийг судалжээ. Ингэхдээ 30 секундээс хоёр минут хүртэл хугацаанд ам, хамраа тухайн уусмалаар зайлах үед вирусын хэдэн хувийг устгаж байгаагаар нь харьцуулсан байна. Судалгаагаар ам зайлагчаар 30 секундийн турш л амаа зайлахад вирусийг 99.9 хувийг устгаж чадсан үр дүн гарчээ. Тиймээс эрдэмтэд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч хэрэглэх нь коронавирусийг устгахад үр дүнтэй бөгөөд 30 секунд л хэрэглэхэд хангалттай гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

12 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

13 цаг 25 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

13 цаг 27 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

13 цаг 29 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

13 цаг 29 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин