Г.Рассель:Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

2020-09-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, гавьяат тамирчин “King Tug” хочит Н.Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа Америк тулаанч Кобиа Бридитэй  өчигдөр хийж  ялалт байгууллаа. Тэрээр мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Америкийн мэргэжлийн боксчин Гари Рассель Жр-тай дахин тулалдана. Тиймээс түүний дараагийн өрсөлдөгчийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан  АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center” төвд хоёрдугаар сарын 9-нд болсон. Энэ тулааны дараа Гари Рассел Жр “Би олон жилийн ноёрхолоо хадгалж аварга гэдгээ баталж чадлаа. Гэхдээ Н.Төгсцогт бол миний тулалдаж байсан хамгийн  хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Би түүнийг дээд ангилалд хүмүүсийн хүлээлтэд хүрсэн тулаанч гэж бодож байна. Тэр ЖоЖо Диаз шиг сайн тулаанч гэдэг нь тодорхой. Би ЖоЖо Диазыг хүндэтгэдэг. Хэрэв Н.Төгсцогт цаашдаа энэ хэвээрээ хичээгээд байвал удахгүй ЖоЖо Диаз шиг дэлхийн аварга болно гэж би бодож байна” гэж ярьжээ.

Гари Рассел 1988 оны зургадугаар сарын 5-нд АНУ-ын Вашингтон хотын Колумбиа дүүрэгт төрсөн. Өдгөө 32 настай.  “The Ring” сэтгүүл, ESPN, BoxRec, Үндэстэн дамнасан боксын зэрэглэл тогтоох зөвлөлөөс  энэ оны нэгдүгээр сард гаргасан жагсаалтаар хөнгөн жингийн дэлхийн шилдэг  тамирчдын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Гари боскчин гэр бүлээс гаралтай бөгөөд долоон настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Түүний аав ноён Гари Рассел болон түүний хоёр эрэгтэй дүү Гари Антонио болон Гари Антуанне нарыг ч ялагдашгүй тамирчин болгон өсгөжээ. Гари 17 нас  хүрэхээсээ өмнө Америкийн үндэсний аварга шалгаруулах “Алтан бээлий” тэмцээн болон  бага олимпод түрүүлж байсан. Ийн чадвараа гайхуулж АНУ-ын 2008 оны Олимпийн бүрэлдэхүүнд багтсан ч эмнэлгийн үзлэгийн үеэр жингийн үзүүлэлтэд алдаа гарснаас оролцож чадаагүй юм. Тэрээр 2014 онд Олимп дэлхийн хошой аварга Украйны боксчин  Васил Ломаченког ялснаар хөнгөн жинд анх удаа аварга болж байсан юм. Энэ тулаан бол маш чадварлаг, асар их туршлагатай хоёр тамирчны өрсөлдөөн байсан. Энэ цаг үеэс хойш Гари WBC холбооны хөнгөн жингийн аварга цолыг хадгалж яваа юм.

Эх сурвалж: Premierboxingchampions.com                           

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

12 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

13 цаг 22 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

13 цаг 24 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

13 цаг 26 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

13 цаг 26 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин