Үндэсний номын баяр хоёр өдөр үргэлжилнэ

2020-09-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.ХҮСЛЭНТУЯА

Унших дуртай номын зохиолчоосоо хямдралтай, гарын үсэгтэй номыг нь авах хамгийн сайхан боломж юм. Жил бүрийн есдүгээр сарын 18-20 бол үндэсний номын баярын өдөр билээ. Энэ жилийн номын баяр өмнөх жилүүдээсээ өргөн дэлгэр болж байгаа харагдана. Чингисийн талбайг тойруулан  олон асар барьсан ч олон байгууллага оролцож чадаагүй гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Үүнээс үзвэл үндэсний номын баяр утга агуулга, цар хүрээгээ хэр их тэлсэн нь мэдэгдэж байв. Өдөрлөгт ороцож буй “Аз Хур” компани номын баярт зориулж бүх номоо 20 хувийн хямдралтай худалдаалж байгаа ажээ. Тус компани саяхан номын АТМ  нэвтрүүлж уншигчиддаа бэлэг барьсан юм. Захиалгын менежер Т.Болорчимэг “Манайх хүүхдийн болон нийтийн, хувь хүний хөгжлийн номоо авчирч борлуулж байгаа. Уншигчид маань энэ өдөрлөгт ирснээр хүссэн номоо хямд үнээр авах боломжтой. Эцэг эхчүүд өөрсдөдөө биш хүүхдэдээ ном авдаг учир хамгийн эрэлттэй нь хүүхдийн ном байгаа” гэсэн юм.

Энэ өдөр хуучин ном худалдаалдаг иргэд, томоохон номын дэлгүүрээс гадна цахимаар ном түгээдэг байгууллага, гар утасны аппликейшнг үүсгэн байгуулагчид хүртэл ирсэн байлаа. Мөн эсгий, давуугаар урласан номын хавчуурга, зурагт ном хийж зардаг аж ахуйн нэгжүүд оролцож байгааг харахад номын өдөрлөг хэр үр өгөөжтэй болох нь харагдлаа. Зохиолч Гүүгэлийн Соёлгэрэл “2016 оноос энэ баярт оролцож байна. Анх зохиолч, уншигчдын уулзалт хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол жил ирэх тусам номын баяр маань өргөжин тэлж зөвхөн ном худалдаж авах бус иргэдэд давхар танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл олгох зорилготой болсон нь онцлог санагдаж байна. Үүнээс үзвэл номын баяр маань цагаан сар, наадам шиг монголчуудын уламжлалт баярын хэмжээнд очихоор дархлаатай болсон гэж бодож байна” гэлээ. Зохиолчын хувьд “Өстний өвөрт”, “Рекет” гэсэн адал явдалт, хайр дурлалын номоо шинээр гаргажээ.

Хүмүүсийн хэрэглээг илүү амар хялбар болгож мэдлэгийг хүртээмжтэй түгээж чадах хэрэгсэл бол цахим ном, гар утасны аппликейшн. “еsan”-ийн харилцагчийн менежер Э.Оюун-Эрдэнэ “Зөвхөн цаасан ном гэхгүйгээр цахим ном түгээдэг байгууллагууд ч гэсэн ирж оролцож байгаад баяртай байна. Манай байгууллагын хувьд анх удаа оролцож байна. Иргэдийн оюуны хэрэгцээг хангах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Цаасаар хэвлэгдэхгүй болчихсон номыг “esan”-аас аваад унших боломжтой” гэв. Одоогоор 6000 гаруй бүтээлийг байршуулсан байгаа ажээ. Эдгээр бүтээлийг еsan.mn  гэж орж ном уншихаас гадна утсан дээрээ аппликейшн хэлбэрээр суулгаад хаанаас ч ашиглах боломжтой юм байна.

Зохион байгуулагчдын хэлж буйгаар цар тахлын улмаас ихэнх үзвэр үйлчигээний газар хаалттай, иргэд хэдэн сарыг гэртээ өнгөрөөсөн. Тиймээс энэ жилийн номын баяр аль аль талдаа их хүлээлт үүсгэсэн. Тиймдээ ч эхлэх цагаас нь өмнө олон хүн талбай дээр цугласан байсан гэв. Нөгөө талаас иргэд маань ном их уншдаг болсон нь мэдрэгдэж байна хэмээн онцолсон юм.  

Өдөрлөгт оролцогч “Үндэсний номын баярт гурав дахь жилдээ ирж байна. Энэ жил их өргөн цар хүрээтэй болж байна. Өмнөх жилүүдэд талбай дүүрэн асар барьдаггүй байсан. Номын баярт ирээд хүссэн номоо хямдралтай үнээр авах давуу талтай юм шиг санагддаг. Тиймээс энд ирж номын сангаа баяжуулдаг” хэмээв. Чингисийн талбайд ирсэн хүн бүр зөвхөн ном худалдаж авах биш гэр бүл, анги хамт олноороо цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байлаа. Үндэсний номын баяр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дуртай зохиолчтойгоо уулзангаа зурагаа даруулж, танин мэдэхүйн мэдээлэлтэй болохоос гадна тэвэр дүүрэн номтой харих боломжийг танд олгож байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

12 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

13 цаг 23 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

13 цаг 25 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

13 цаг 27 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

13 цаг 28 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин