“Ажлаа алдсан хүн нь ганцхан та биш”

2020-09-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ төрлийн коронавирус дэлхийн олон улсад тархаж хүмүүсийн амьдрал бидний хэзээ ч таамаглаж байгаагүйгээр өөрчлөгдсөн. Жишээлбэл, вирусаас үүдсэн хөл хорионы улмаас зарим хүн гэрээсээ ажиллах болсноор ажиллах цаг нь багасч, олон хүн ажилгүй болсон билээ. Энэ вирус хэзээ намжиж, дэлхийн ертөнц хэвийн байдалдаа шилжих нь тодорхойгүй байгаа энэ цаг үед ажилгүйдлээс үүдсэн сэтгэл гутралыг хэрхэн даван туулах талаарх нийтлэлийг “BBC” сайтаас орчуулан хүргэж байна.

Исаак Фриман: Хөл хорио биднийг ямар ч зүйлд бэлэн байхыг санууллаа

Исаак Фриманы хувьд энэ он шинэ ажилдаа орох маш чухал жил байв. Австралийн Аделайд хотод амьдардаг 22 настай Фриман их сургуулиа төгссөнийхөө дараа чөлөөт цагаа аялж өнгөрөөсөн. Харин үүнийхээ дараа  тэрээр тогтвортой ажил хайж эхэлсэн юм. Тэр бичих, зураг дарах чадвараа ашиглан бүтээлч ажил хийхийг хүссэн. Гэвч цар тахлын улмаас тэр өөрийн хүссэн ажлаа хийж чадалгүй оюутан байхдаа ажиллаж байсан супермаркетадаа эргэн ирэв. Тэрээр “Энэ цаг үед энэ үнэхээр хэцүү шийдвэр байсан. Хөл хорио тогтоосон нь биднийг ямар ч зүйлд бэлэн байгаарай гэсэн сануулга гэдгийг ухаарсан” гэж ярилаа.

Яг ийм асуудалтай тулгарсан цорын ганц хүн нь Фриман биш. Лос Анжелесийн Калифорниагийн их сургуулийн улс төр судлалын багш  39 настай Жонн Гэвин Брэнсттэр ч 2020 онд олон ажил амжуулахаар төлөвлөөд байв. Тэр албан тушаал дэвшихээр төлөвлөж байсан юм. Гэвч “Ковид-19” дээд боловсролын байгууллагуудад цохилт өгч, Брэнсттэрийн байр суурь ганхаж эхлэв. Одоо тэр түр зуурын гэрээгээ сунгахын төлөө тэмцэж байна. “Би түр зуурын ажилтай хүмүүсийн ангилалд ордог. Учир нь жил бүр ажилдаа дахин өргөдөл өгч, ажлын байраа баталгаажуулдаг” гэсэн юм.

Ажилгүй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг

Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг доройтож, хөдөлмөрийн зах зээл хүнд цохилтод орлоо. Лондонгийн эдийн засаг, улс төр судлалын сургуулийн  сэтгэл судлал, зан үйлийн тэнхимийн эрхлэгч профессор Лиам Делани саяхан Их Британийн ажилгүй хүмүүсийн дунд судалгаа явуулж ажилгүйдлийн сөрөг нөлөөг судалсан баримт бичиг гаргасан.  Гэтэл цөөн цагаар ажиллах нь хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг аж.  Учир нь ажиллах цаг багасвал орлого мөн буурна. Түүнчлэн хүн ажлаа алдснаар өөрийгөө үнэлэх үнэлэж нь буурдаг байна.  Энэ талаар Чикаго хотын сэтгэл зүйч Анжела Ховард “Хүмүүсийн сэтгэл зүйл тэдний зорилготой холбоотой байдаг. Ямар ажил эрхэлдэг нь сэтгэл зүйд нь чухал нөлөөтэй. Гэтэл ажлаа алдсанаар нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулахгүй байгаа мэт санагдаж, шаналдаг” гэж ярилаа.  “Ковид-19”-ээс үүдэн ажилгүйдэл өдөр бүр нэмэгдсээр байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаа харуулж байна. АНУ-д гэхэд долдугаар сард 4.1 сая хүн бүтэн цагийн ажил хийх боломжгүй болж тэдний ажлын цаг буурсан. Харин Их Британид дөрвөөс зургадугаар сарын хооронд 2.8 сая хүн ажлаа алдсан бол Австралид ажилгүйдэл долдугаар сард 11.2 хувиар өссөн юм.  Судлаачдын таамаглаж буйгаар цар тахлын улмаас олон сая хүн удаан хугацаанд хагас цагаар ажиллана гэв. Жишээлбэл, сүүлийн хэдэн жилдээ аялал жуулчлалын салбарын ажилчид цөөрч, ажиллах цаг нь багасах аж.

Цар тахлаас болж ажлаа алдсан хүмүүс бүгд нэгэн завин дээр сууж байна. Энэ хугацаанд тэд салбарынхаа мэдээ мэдээлэл, нэмэлт сургалтуудыг цаг тухайд нь авч байх хэрэгтэй. Банкны дэд ерөнхийлөгчийн ажлаасаа халагдсан нэг хүн сайн дураараа сүмд нягтлан бодлогчоор оржээ. Тэр мэргэжил нэгт хүмүүс болон үе тэнгийнхэнтэй уулзаж, ярилцах ямар ач холбогдолтойг ухаарсан байна.  Тиймээс ажилгүйдэл бол түр зуурын туршлага гэдгийг ухаарч өөдрөг байх нь бидний хийж чадах хамгийн сайн зүйл юм. Та ганцаараа ажилгүй болоогүй гэдгээ сана. Цар тахлын улмаас дэлхий даяар олон хүн ажлаа алдсан.

Хүнд сорилттой тулгарсан хэдий ч Брэнсттер, Фриман хоёр ажилгүй байх хугацаандаа өөрсдийн мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхийг  хичээж байна. Брэнсттер улс төрийн онолыг харьцуулсан  эрдэм шинжилгээний төсөл бичих, оюутнуудад  зөвлөгөө өгөх үүрэгтэй ажилладаг байсан. Тиймээс тэр шинэ программууд сурч, өдрийг үр дүнтэй өнгөрүүлж байна.  Мөн саяхан тэрээр хуучин ажилдаа оржээ. Энэ талаар “Миний байр суурь тогтворгүй байгаа хэдий ч ажилгүй байгаа олон хүнтэй харьцуулахад миний нөхцөл байдал сайн байна. Саяхан ажилдаа ороод мэргэжлийн ур чадвараа дээшүүлэх арга замыг эрэлхийлэх эрч хүчтэй болсон” гэв.

Эх сурвалж:BBC

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

Уржигдар 14 цаг 04 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

Уржигдар 13 цаг 58 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

Уржигдар 06 цаг 05 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

Уржигдар 06 цаг 00 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

Уржигдар 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2025-05-15
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2025-05-15
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15