Т.Гантөмөр: Энэ жил 20 мянган тонн мах бэлтгэнэ

2020-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Дулааны байгууламж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, "Тавантолгой түлш" компанийн төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа  ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна. Юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

 -Нийслэлийн есөн дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна. Тавдугаар сарын 15-наас  өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орсон. Одоогоор 80 мянга орчим тонн сайжруулсан түлш нөөцөлсөн. Энэ жил 1000 гаруй борлуулалтын төв нээнэ. Одоогоор 100 гаруй борлуулалтын цэг ажиллаж байна. Есдүгээр сарын 15-наас эхлэн  тусгай зөвшөөрөлгүй 100-гаас дээш кв хүчин чадалтай уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засаг даргын захирамж гарсан. Одоогоор тусгай зөвшөөрөлтэй 22 байгууллагын 212 уурын зуух 53 мянган тонн түүхий нүүрсийг шүүлтүүртэй түлнэ. Харин бусад бүх тусгай зөвшөөрөлгүй газрууд түүхий нүүрс түлэхгүй. Энэ өвлөөс эхлэн 115 аж ахуйн нэгж, 9596 орон сууц сайжруулсан түлш хэрэглэнэ. Нийслэлд байгаа бүх зуух сайжруулсан түлш хэрэглэхээр техникийн шийдлийг нь хийсэн. Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан айлуудаар нэг бүрчлэн орж заавар зөвлөгөө өгч байна.

-Айл өрхүүд бүгд дулаанд холбогдчихсон уу?

-Есдүгээр сарын 15-наас эхлэн нийт орон сууцны 80 гаруй хувь нь дулаанд холбогдсон. Тодорхой газруудад засварын ажил хийж байгаа. 2016 оноос эхлэн 303 жижиг дунд оврын халаалтын зуухыг ашиглалтад оруулж, 434 орон сууц, байгууламжийг халааж байна.

-Энэ жил хэчнээн тонн мах бэлдэх вэ?

-2018-2019 онд  4000 тонн мах бэлдэж хомсдолд орсон. Харин өнгөрсөн өвөл 12 мянган тонн махыг 400 гаруй борлуулагч худалдаалсан. Энэ жилийн хувьд 20 мянган тонн мах бэлтгэх ажлыг хангаж байна.

-Бороо ихтэй зун байлаа. Үүний улмаас олон зам эвдэрсэн. Эдгээрийн засварын  ажил ямар түвшинд байна?

-Борооны улмаас үүссэн замын эвдрэлийн засварын ажил 70 гаруй хувьтай байна. Замын сангаас 2.8 тэрбум төгрөгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах замуудын эвдрэлийн нөхөөс, тэмдэг тэмдэглэгээг сэргээн засч байна.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

13 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

14 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

14 цаг 28 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

14 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

14 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин