Х.Болормаа: Дүүрэгтээ цэцэрлэг,  эмнэлэг барихаар зорьсон маань эхнээсээ ажил хэрэг болоод явж байна

2020-09-17
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.  “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг урьж, ярилцлаа.

 

-Та дөрвөн жил дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Бидний ярилцлага хийж буй энэ мөчлөг орон нутгийн сонгуулийн өмнөхөн болж байгаагаараа онцлог болох нь. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга, эмэгтэй улстөрчийн хувьд ямар зарчим баримталж ажиллав.  Үүнээс яриагаа эхэлье?

-Баярлалаа. Нийслэлийн хотын хөгжлийн нүүр царай болсон том дүүргийг удирдах хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг нэр төртэй биелүүлэх үүрэг надад оногдсон.

Тийм ч учраас би Д.Сүхбаатар жанжнаар овоглосон дүүргийн Засаг даргаар томилогдсон энэ хугацаандаа иргэдийнхээ төлөө бүтээсэн, санаачилсан ажилтай байх ёстой гэдэг зарчмыг баримталж ирлээ. Миний хувьд 2004 оноос Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос эхлээд өнөөдрийг хүртэл дүүрэгтэйгээ өдөр тутамдаа ажил, амьдралаа холбож явна. Тэгэхээр дүүргийн хаана, ямар асуудал байгааг маш сайн мэднэ гэж ойлгож болно. Дүүргийг нэг гэр бүлээр төсөөлвөл өнөр, өтгөн том өрх айл төдийгүй хүн бүр өөр өөрийн гэсэн үүрэг, оролцоотой. Өнөөдөр хүн бүр ажилтай, орлоготой, гэр орноо цэвэр цэмцгэр байлгах гэж хичээдэгтэй адил Засаг даргын хувьд яг түүн шиг л сэтгэл гаргаж ажиллахыг хичээлээ. Манай дүүрэгт төрийн эрх барих дээд байгууллагаас эхлээд яам, агентлаг, гадаад, дотоодын томоохон байгууллага, соёл, боловсролын төвүүд, үзвэр үйлчилгээний бүх салбарууд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Өдөртөө дүүргийн нутаг дэвсгэрээр 700 орчим мянган хүн зорчиж бүх төрлийн үйлчилгээ авдаг гэсэн статистик тоо бий. Тэгэхээр бид бүх шатандаа хичээж, хариуцлагатай ажиллах ёстой. Магадгүй, эмэгтэй хүн болоод ч тэр үү нэн тэргүүнд дүүргээ цэвэр цэмцгэр байлгахад онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний илрэл нь нийслэлийн хэмжээнд анх удаа хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээний менежментийг сайжруулж, шинэ шатанд гаргасан “Хог хаягдлын ухаалаг систем” юм. 

-Нийслэлийн хэмжээнд анхлан “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлсэн гэлээ. Та энэ ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Өнөөдөр бид ХХI  зуунд амьдарч байна. Улаанбаатар хот нэг саяас дээш хүнтэй мега хот болсон гэж ярьдаг. Гэтэл хогон дундаа амьдраад байж болохгүй шүү дээ. Хогоо ангилдаггүй, бүгдийг нь хогийн цэг дээр хаяад л байдаг. Эргээд бид түүгээрээ амьсгалж байна. Хэдийгээр манай улс хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр байхгүй ч гэлээ хэн нэгэн нь санаачилж, энэ ажлыг эхлүүлэх ёстой гэсэн үүднээс “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлсэн. Би 2017 онд БНСУ-д албан ажиллахдаа тэдний хог хаягдлынхаа асуудлыг амжилттай шийдвэрлэсэн талаарх туршлагыг судалсан юм. Ингээд энэ шийдлийг дүүргийнхээ онцлогт тохируулж, 2018 онд нэвтрүүлсэн нь энэ. Эхний ээлжинд байшин хороолол бүхий 1-10 дугаар хороондоо гэрэлтүүлэгтэй, хоёр төрлийн камер бүхий сайжруулсан хогийн савыг байршуулсан. Эдгээр байршлуудаа дүүргийн ЗДТГ-ын нэг давхарт байрлах удирдлагын төвөөс хянаад хог тээврийн цэвэрлэгээ, ачилтыг хугацаандаа хийж байгаа эсэхэд мониторинг хийчихдэг. Одоо гэр хороолол бүхий хойд хорооддоо энэ ажлаа үргэлжлүүлээд явж байна. Манай энэ ажлыг бусад аймаг, дүүрэг өөрийн онцлогтоо тохируулаад нэвтрүүлсэн байна лээ. Ер нь цаашид ганцхан дүүрэг хог хаягдлын асуудлыг авч хэрэгжүүлэх нь учир дутагдалтай. Улсын хэмжээнд бодлогоор хог хаягдлыг дахин боловсруулдаг, ангилан ялгадаг болох хэрэгтэй.

-2019 оны төсвөөс давсан орлого болох 16 тэрбумаар нь 250 ортой, дүүргийн нэгдсэн эмнэлэг барихаар байршлаа сонгох үйл ажиллагаа эхлээд явж байна.

-Сүхбаатар дүүрэгт хийгдсэн бусад томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаас дурдвал...?

-Би дүүргийн Засаг даргаар томилогдоод бодитой томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр ажлуудаа дүүргийнхээ төсөв санхүүд тааруулаад тодорхой хэмжээнд ажил хэрэг болголоо. Нэгдүгээрт, дүүргийн гэр хороолол бүхий хороод буюу 11-20 дугаар хороог 100 хувийн гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавьсан. Нийтдээ 2017-2020 онд 2000 гаруй гэрэлтүүлгийг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинээр хийсэн байна. Тэгэхээр дэвшүүлсэн зорилтоо биелүүлжээ гэсэн үг. Энэ гэрэлтүүлгээ дагаад камержуулалтын ажлыг цогцоор нь шийдэж, өнгөрсөн хугацаанд 400-500 орчим, хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн өвөл хөлдөхгүй, тусгал сайтай камерыг шинээр тавилаа. Энэ бүгд харилцан уялдаатай цогц ажил. Гэрэлтэй гудамж, камертай бүсэд гэмт хэрэг, зөрчил гарах нь эрс багассан байна. Энэ бүгд иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр хийсэн дүүргийн томоохон хөрөнгө оруулалтын ажлууд гэдгийг онцлон тэмдэглэе. Манай дүүргийг хүмүүс “оюунлаг” хэмээн тодотгодог. Гэтэл дүүрэгт цэцэрлэггүй таван хороо бий. Үүний нэг нь ХII хороо. Энэ хорооноос үе үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гарсан. Тэд сонгуулийн үеэр сургууль, цэцэрлэгтэй болгоно гэдэг ч дандаа худлаа ярьдаг, өнөөдрийг хүртэл амлалтаа биелүүлээгүй. Тэгвэл бид энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг барьж байна. Ирэх аравдугаар сарын дундуур ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ бол дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа гурав дахь цэцэрлэг. Өмнө нь 2012-2016 онд буюу намайг Засаг даргын орлогчоор ажиллаж байхад 10, 16 дугаар хороонд цэцэрлэг барьсан. Мөн дахиад л дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар I хороонд 100 хүүхдийн ортой 143-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байгаа гээд бид иргэдийнхээ саналаар төсөв, санхүүгийнхээ боломжид тааруулаад томоохон ажлуудыг хийж байгаа. Дүүргийн Цагдаагийн газар энэ жил улсын төсвөөр шинэ байртай болсон. Иргэдийн амар тайван амьдралын төлөө гэсэн тангарагтай, цаг наргүй ажилладаг алба хаагчдынхаа ажиллах орчинг ая тухтай байлгах үүднээс тавилга, тоног төхөөрөмж, гадна тохижилтыг дүүргийн төсвөөр хийлээ. ХIХ хороонд шинээр байгуулагдсан аврах, гал унтраах 74 дүгээр ангидаа дүүргийн төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мөн л доторх тохижилт, тавилга, тоног төхөөрөмж, шуурхай албаны авто машин авч өгсөн гээд төрийн захиргааны чиглэлээр ажиллаж байгаа хэлтэс, нэгжүүд, бүхий л салбараа төсвийнхөө хүрээнд чадлынхаа хэрээр дэмжиж, жил бүр хөрөнгө оруулалтыг хийж ажиллалаа.

-Та яриандаа өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалт сайн гэж дурьдлаа. Танай дүүрэг ер нь ямар төсөв санхүүтэй байдаг вэ?

-Манай дүүрэг нийслэлийн төсвийн 30 гаруй  хувийг бүрдүүлдэг. Өмнө нь  буюу 2012-2016 онд нийслэлийн төсөвт жилдээ таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг, дүүрэг жилдээ 18-24 тэрбумыг хөрөнгө оруулалтдаа зарцуулдаг байлаа.  Гэтэл намайг Засаг дарга болсон жил буюу 2017 онд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод жилд төвлөрүүлдэг таван тэрбум маань 29-62 тэрбум төгрөг болтлоо өссөн.  Өөрөөр хэлбэл, 6-10 дахин нэмэгдсэн гэсэн үг. Заримдаа ч намын харьяалал гараад байна уу гэж хүртэл хардах сэтгэл төрж байлаа. Гэхдээ тийм зүйл байгаагүй ээ. Гэтэл нийслэлд төвлөрүүлэх мөнгө маань ингэж их нэмэгдэхээр юун нөгөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломжгүй болчихож байгаа юм. Иргэд маань Сүхбаатар дүүрэг нийслэлд ийм том төсөв бүрдүүлдэг гэдгийг тэр бүр мэддэггүй, үүнийг зарим нь ойлгодоггүй. Магадгүй, Х.Болормаа ирээд бүтээн байгуулалт хийхээ больчихлоо, юу ч хийхгүй байна гэж хардаж байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр бид иргэддээ дүүргийн төсөв, санхүүгийн талаарх мэдээллийг тогтмол хүргэж байх ёстой юм байна гэж харсан. Төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авдаг болсон.  Гэтэл манай дүүрэгт бүх томоохон банкууд байрладаг. Үүнтэй уялдаад дүүргийн төвлөрүүлэх орлого нэмэгдсэн. 2018 онд нийслэлийн удирдлагуудтайгаа ярилцаад “Арай чанга байна. Хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо” гэдэг хүсэлтээ хэлсэн. Тэгээд 2018 онд 36-гаас 29 тэрбум болгож буулгасан. Гэтэл 2019 онд төвлөрүүлэх мөнгө маань 41 тэрбум болж өссөн. Манай Татварын хэлтэс маш сайн ажилладаг тулдаа нийслэлийн төсвийн орлогыг 100 хувь төвлөрүүлж ирлээ. Энэ жил бид 62 тэрбум 700 саяыг төвлөрүүлэх үүрэгтэй сууж байна. Дэлхий нийтээр гарсан цар тахлын үед төвлөрүүлэх орлого үнэхээр тасарч байна. Нуух арга алга. Зарим аж ахуй нэгж маань сүүлийн арван сарын хугацаанд  үйл ажиллагаа явуулсангүй, асуудал үүсч байна.

-Дүүргийн гэр хороолол бүхий хороод буюу 11-20 дугаар хороог 100 хувийн гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавьсан. Нийтдээ 2017-2020 онд 2000 гаруй гэрэлтүүлгийг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинээр хийсэн байна. Тэгэхээр дэвшүүлсэн зорилтоо биелүүлжээ гэсэн үг. Энэ гэрэлтүүлгээ дагаад камержуулалтын ажлыг цогцоор нь шийдэж, өнгөрсөн хугацаанд 400-500 орчим, хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн өвөл хөлдөхгүй, тусгал сайтай камерыг шинээр тавилаа. Энэ бүгд харилцан уялдаатай цогц ажил. 

-Гэсэн ч хэд хэдэн бүтээн байгуулалтын томоохон ажлыг эхлүүлсэн байна лээ. Энэ талаар дурьдахгүй юу?

-Бид 2019 онд нийслэлд төвлөрүүлэх орлогоо 25 тэрбумаар давуулсан. Үүгээрээ нэг тоймтойхон юм хийе гэж шийдсэн. Нэгдүгээрт, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байна.  Тийм учраас энэ жил дүүргийн төсвөөр нэг шинэ цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл барьж байна. Харин үлдсэн 16 тэрбумаар нь 250 ортой, дүүргийн нэгдсэн эмнэлэг барихаар байршлаа сонгох үйл ажиллагаа эхлээд явж байна.Манай дүүрэг эмнэлэггүй. Одоо ажиллаж байгаа Нэгдсэн эмнэлэг маань менежментийн хувьчлалтай. Тэгэхээр дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хүрэлцээ, хангамж муу байдаг. Ямартай ч 2019 оны давсан орлогоороо дүүрэгтээ хоёр цэцэрлэг, нэг эмнэлэг барихаар зорьсон маань эхнээсээ ажил хэрэг болоод явж байгааг харахад сайхан байна. Энэ бол манай хамт олны иргэдийнхээ төлөө хийж буй бодит хөрөнгө оруулалт.

-Ер нь дүүргийн хөрөнгөөр эмнэлэг барьж байсан тохиолдол байхгүй байх?

-Тийм байх шүү. Дандаа улсын хөрөнгөөр барьдаг. Энэ зорьсон ажлаа хэрэгжүүлчих юмсан гээд л сэтгэл зүрх маань уяатай явж байна. Нэгэнт дүүргийн 140 гаруй мянган хүний итгэлийг хүлээж, сонгогдсон хүний хувьд би үүнийг хийх л ёстой.  Муу, сайнаар хэлүүлсэн ч хамаагүй зүтгэнэ, бүтээнэ.

-Та бид хоёр өнгөрсөн хугацаанд дүүрэгтээ хийсэн томоохон ажлуудаа нэлээд ярилаа. Одоо би таныг эмэгтэй удирдлага, улс төрчийн хувиар асуух зүйл байна. 2016 орон нутгийн сонгуулиар АН гурван дүүрэгт сөрөг хүчин болсон. Түүний нэг нь Сүхбаатар дүүрэг. Та бүхнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд улс төрийн нөхцөл байдал нөлөөлж байв уу?

-Сонирхолтой асуулт байна. Би нийслэлийн үе үеийн удирдлагууддаа талархаж явдаг.  Өнгөрсөн хугацаанд нийслэлийн аль ч удирдлага, хамт олон ямар нэгэн байдлаар намын харьяаллаар миний болон дүүргийн ажилд хандаж байгаагүй. Төрийн ажил бол төрийн ажил гэдэг зарчим л бий. Би ч хувьдаа ингэж ажилладаг. Тэр ч утгаараа 2018 онд манай Сүхбаатар дүүрэг хийж, хэрэгжүүлсэн ажлаараа нийслэлийн есөн дүүргээ манлайлж, шилдэг дүүрэг болсон. Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Сүхбаатар дүүрэг тэргүүн байрт шалгарсан. Дээд шатны байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажлыг сайн гүйцэтгэж, удирдан зохион байгуулж байна гэж эдгээр үнэлэмжийг өгсөн болов уу гэж боддог. Мөн баг, хамт олны маань хийсэн, санаачилсан ажлыг бодитоор үнэлдэгт баярлаж явдагаа энэ дашрамд хэлье. Ер нь нийслэлээс зохион байгуулж байгаа олон үйл ажиллагаа, аян, бусад тэмцээн, уралдаанд манай дүүргийн хамт олон, хороод бусад хэлтэс албад тогтмол эхний байрт шалгардаг. Энэ бол бидний ажлын үр дүн, мөн нийслэл дүүргийн хамтын ажиллагаа гэж ойлгож байна.

-Магадгүй эмэгтэй удирдагчтай, та ч ямар нэгэн асуудалд нэр холбогдоод байдаггүй болохоор дайралт бага байсан болов уу.  Нийслэлийн зарим дүүргийн хэмжээнд нэлээд улстөржсөн дөрвөн жил өнгөрлөө шүү дээ?

-Маш сонин өнцөг байна. Ер нь эмэгтэй хүн гэхээр жендерийн ялгаа байдаг гэдэгтэй санал нийлнэ.  Дээр нь миний  болон аав, ээжийн минь олгосон хүмүүжил, төлөвшил байна. Аливаад чин сэтгэлтэй, голтойхон шиг явахсан гэж хичээж ирсэн минь өнөөдөр надад энэ байр сууринд бат зогсоход нөлөөлсөн болов уу.  Мэдээж, хүн л юм чинь алдаа гаргана. Алддаггүй хүн гэж үгүй. Гэхдээ тэр алдаа нь хийж байгаа ажлынхаа 10 хувиас хэтрэхгүй, дандаа сургамж байх ёстой.   Төрийн албанд ч, улстөрч талаасаа ч, эмэгтэй хүнийхээ хувьд  энэ л зарчмыг баримталж ирсэн. Нэгэнт л энэ олон хүний итгэл найдварыг өвөртлөөд Засаг даргын суудалд чадна гэж ирчихээд албан тушаалаа буруугаар ашиглаж огт болохгүй. Харин ч итгэл дааж, ажилласан шиг ажиллах л ёстой гэж боддог. Тийм ч учраас манай дүүрэг нээх улстөржөөд байдаггүй, харьцангуй тайван шүү.

-Дүүргийнхээ удирдлагаар болон удирдлагын багт 10 гаруй жил ажилласан байна.  Иргэд ирэх дөрвөн жилд итгэл хүлээлгэвэл ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Цаг хугацаа хурдан юм. Саяхан л Засаг даргаар томилогдож байлаа. Дүүргийн удирдлагаар ажиллахад дөрвөн жилийн хугацаа үнэхээр багаддаг юм байна. Надад цаашид зорьсон, хийх ажил их байна. Хог хаягдлын менежментээ улам сайжруулж, хөрш зэргэлдээ, өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүртэл асуудлыг шийдмээр байна. Судалсан тооцоо, судалгаа, шийдэл ч байна.  Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах ёстой. Бид нүхэн жорлонгоосоо салахгүй бол хичнээн хөгжил яриад нэмэргүй.  Хөрс, агаарын бохирдлын асуудал энэ бүхнээс л үүдэлтэй.  Гэр хорооллыг дахин төлөвлөснөөр иргэн рүүгээ чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтыг ч хийж болно.  ХХI зуунд хотын маань дийлэнх хэсэгт нүхэн жорлонтой байна гэдэг нь өөрөө маш том асуудал.Бид коронавирустай холбоотойгоор дүүргийн хэмжээнд ариутгал хийхэд зөвхөн манай гэр хороололд 19 мянга гаруй нүхэн жорлон байна. Энэ бол бодит аюул. Тэгэхээр бид гэр хорооллын дахин төлөвлөлтийг хүссэн, хүсээгүй хийх л ёстой. Хамгийн зөв шийдэл бол орон сууцжуулах. Ингэснээр иргэдийн амьдрах орчин сайжирна. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр дахин төлөвлөлт зогсонги байдалд орчихлоо. Тэгэхээр хэрэв манай баг орон нутгийн сонгуульд ялалт байгуулвал энэ асуудлыг зөвхөн дүүргийн хэмжээнд биш нийслэлдээ дахин үргэлжлүүлнэ. Би сар бүрийн мягмар гаригт иргэдтэй уулздаг. Тэднээс олонхи нь амьдрах орчноо сайжруулах болон газрын асуудал ярьж, орж ирдэг.  Тэгэхээр газар зохион бай­гуу­лалтын асуудлыг ч оновч­той, ойлгомжтой болгох ёстой гэж бодож байна.

-Эмэгтэй улстөрчдөд хамгийн том дэмжлэг бол хань, гэр бүл маань.Нэг үеэ бодвол намууд дахь эмэгтэй улс төрчдийн манлайлал сайжирсан. Тэд маань өөрсдийгөө хөгжүүлж, манлайлж явна гэж хардаг шүү.

-Парламентын сонгууль болж өнгөрлөө. Таныг АН-аас эмэгтэй квот дээр УИХ-д нэр дэвшинэ гэж байсан. Яагаад дэвшсэнгүй вэ?

-Би Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар ажилладаг. Намын удирдлагын зүгээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших санал тавьсан. Би татгалзсан. Яагаад гэхээр надад дүүрэгтээ хийх ажил их байна. Энэ дүүргээс гурван удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.  Хэлтэс газраас эхлээд Засаг даргын орлогч, Засаг даргаар нь ажиллаж байна. Нэгэнт л дүүрэгтэйгээ холбогдсон юм чинь тулгарч байгаа олон асуудлын нэг хэсгийг шийдчих юмсан гэсэн зорилго, тэмүүлэл байна. Дүүргийн төлөөлөгчөөс парламентад дэвшээд явдаг хүмүүс байна. Тэр хүмүүсийн л сонголт. Би хувьдаа үүнийг нээх таашаадаггүй.  Миний хувьд анх Сүхбаатар дүүргийн ХII хорооноос ДИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Тэр хороонд амьдарч байгаа иргэдийн амьдрал, асуудлыг хамгийн сайн мэднэ. Шавартай, бороотой бүхий л цаг үед олон ч удаа газар дээр нь очиж ажилласан. Тэд надтай жаргал, зовлонгоо ч хуваалцаж хүртэл ярилцдаг.  Өнөөдрийг хүртэл би тэдэнтэйгээ хамт явсаар л байна. Тэгж байж иргэдийн өмнөөс асуудал ярина, дуу хоолой нь болно гэж боддог.  Тэгэхээр дүүргийн хэмжээнд өөрийн хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлынхаа ард ямарч гэсэн 80-90 хувьтай гарчихаад дараагийн сонголтоо хийнэ.  Ийм бодолтойгоор парламентад нэр дэвшээгүй дээ.

-Та ямар мэргэжилтэй вэ. Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан эмэгтэйчүүдийн төлөөлөл гэж харсан. Ер нь улс төрийн орчин эмэгтэйчүүдийн хувьд ямар байна вэ?

-Би тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг хүнс, нийтийн хоолны технологич инженер мэргэжлээр төгссөн.  Төгсөөд жил гаруй мэргэжлээрээ ажиллаад  хувийн бизнесээ эхлүүлсэн. Анхны кафе, гоо сайхны салон, гадаад худалдаа гээд хэд хэдэн салбарт бизнесээ амжилттай хийж байсан. Тухайн үед Монгол Улс зах зээлийн нийгэмд яг шилжиж байсан үе ч таарсан. 1990 он гараад Монголд ардчилал ид өрнөж байлаа. Гэр бүлийн хүн маань ардчиллыг их дэмждэг, ах нь ардчиллын анхны партизануудын нэг, НИТХ-ын дарга байсан Д.Баттулга гэж хүн бий.Ингээд манай гэр бүл ардчиллын үнэт зүйлийг дагаж,  нөхөр гэр бүлийн бизнесээ дааж, би улстөрд орсон. Манай хань миний өнөөдрийг хүртэл улс төрд амжилттай явах бүх ар талыг 100 хувь даадаг. Ер нь эмэгтэй хүн улс төрийн болон бизнесийн карьер хөөхөд хань, гэр бүлийнхэн дэмжлэг маш их нөлөөлдөг юм билээ. Тэгэхээр эмэгтэй улстөрчдөд хамгийн том дэмжлэг бол хань, гэр бүл маань. Нэг үеэ бодвол намууд дахь эмэгтэй улс төрчийн манлайлал сайжирсан. Тэд маань өөрсдийгөө хөгжүүлж, манлайлж явна гэж хардаг шүү.

-Энэ жил Сүхбаатар дүүргийн 55 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо хэрхэн тэмдэглэхээр төлөвлөсөн бэ?

-1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар нийслэл Улаанбаатар хотын аж ахуй, соёлын байгуулалтын өсөлт, хөгжлийг харгалзан Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдлын районыг байгуулж байсан түүхтэй. Ингээд 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар дүүрэг болон өөрчлөгдөж, өнөөдөр улс, нийслэлийн эдийн засаг, нийгмийн тулгуур төв болон хөгжиж байна. Цар тахлын үе учраас ой тэмдэглэх асуудал яригдахгүй байгаа ч дүүргийнхээ иргэдийн амьдрах орчныг сайжруулсан, хийж хэрэгжүүлсэн олон ажилтайгаар ойгоо угтаж байна. Ярилцлагынхаа төгсгөлд дүүргийнхээ нийт иргэдэд Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ойн мэнд хүргэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ПҮРЭВ № 180 (6405)

 

4 жилд нэг ч уулзах байтугай харж байсангүй дээ. Хаана , юу хийж явсан ? Их л юм хийсэн гэнэ????? Бодит амьдрал өөр байгаа шүү, Та их өндөрт сууж, доор юу болж байгааг мэдэхгүй л бн дааа
Zochin
Yaj hudlaa yarij chadaj bna ard tvmnii amidral deesen duruun deer baigaa shvv dee ger horooloor yawgan yawaj vzsen yum u bid chin shawar shoroon deer amidraad gudmand boroo orhoor hiimel nuur bii bolood hvvhdvvd usandaa yawaj chadahgvi vil tamaa idelj baigaa shvv dee teghed hiisen zvil baigaa geed yaj helj chaddag baina daa ym sain amaglan boltugai
иргэн 12
манай 12-р хорооноос дүүрэг сонгогдсон одоо дахиад л дэвшиж байна. хороо маань цэцэрлэг сургууль байхгүй.2012-2016 онд дүүргийн орлогч, 2016-2020 онд засаг дарга албан тушаал ахиад л байдаг хороо хөгждөггүй ээ
honi
энэ авгай сайн хадам ахын нэрээр туйл байна даа одоо хадам ах эхнэр, бэрээ дэвшүүлээд баттулга вангийн хошуу болгох авах гээд улайрч байна,
Амжилт бид дэмжинээ
narantuya
bga 2 tsetserleg ni huuhdee diilehgui heden bagsh nar ni het achaalaltai ajillaj bn.Hurdhan ashiglaltand oruulaach.Haa bsan hungui sharga moritod aihtar tom tsetserleg barisan bga ym ymarch sudalgaa enter bhgui
narantuya
18r horoond barigdaj bga tsetserleg 3 dah jilee uzej bn.Odoo hurtel balgas heweeree hudlaa yarihaasaa ichdeg boloosou
Зочин
Балай авгай шүү хадам ахынхаа нэрээр л дүүргийг булааж авсан юу ч хийдэггүй дүүрэг ш дээ худлаа ярина гэж үзүүлж өгөх юмаа яанаа тархины тураалтай тэнэг авгай
Zochin
Estoi yuch hiideggui duureg bol zSuhbaatar duureg ezengui yum shig gazar daa
сүхбаатар дүүрэг бүтээн байгуулалт, хийж байгаа зүйлсүүдээрээ их удаашралтай харагддаг. ногоон байгууламж муутай. eр нь тохижилт муутай. зэрэгцээ бгаа чингэлтэй дүүрэг тохижилт нь гоё ногоон байгууламж ихтэй, хичнээн сургууль цэцэрлэг шинээр баригдав даа.
Намуун
ehleed yu hiisniig ni meddeg baih heregtei minii bodol SBD vneheer ih bvteel ch ajil urnvvlsen emegtei gedegiig bi mash sain medej bna yamarchil baisan helsendee hvrdeg amalsnaa bielvvldeg ym bna gej bodsoon
СБД 12 Хорооны иргэн
Манай хороонд нэр дэвшдэг үе үеийн улс тѳрчид их сайхан амалнаа тийм ч сайхан юм хийнэ ийм ч сайхан юм хийнэ гээд л гэхдээ сонгууль дуусаад нэг ч хүн эргэж хараагүй энэ эмэгтэйг анх бас л тэгэх байхдаа л гэж бодож байлаа гэхдээ хэнийч барьж ѳгѳѳгүй үрсийн минь явах цэцэрлэгийн тоог нэгээр нэмж ѳгсѳнд үнэхээр их баярлалаа.
Энхжаргал
Худүүргийг 10р хороо буюу 100 айлын замын 2 талаар байгаа барилгын жижиг дэлгүүр захыг нүүлгэж өгөөчээ. Тэнд байгаа оршин суугч иргэд маш их стресстэй орчинд амьдарч бна. Хотын төв дэх шавар шавхайтай түгжрэл ихтэй хамгийн заваан бохир орчинд олон жил амьдарч бна. Автобусанд сууж чадахгүй, хүүхдээ салхилуулах байтугай тоглуулах ч зай байхгүй ялангуяа 112 байрныхан гэртээ ч орж чадахгүй ус шавар шавхай далай, машин далай дунд амьдарч бна.. Замын хааж олон контейнер уудыг зайлуулж талбай гаргаж өгөөчээ.
Итгэл
одоо арай өөр сэтгэлгээтэй боловсрол сайтай залуу хүмүүсийг дэмжж гаргаасай.энэ удаагийн сонгуульд Швецарь улсад хотын удирдлагаар их сургууль дүүргэсэн Лхагвасүрэнгийн Ану-Үжинг сонгоорой . Мэргэжлээ хобби болгосон залуухан түүнийг ХҮН намаас илгээсэн байна
6r horoonii nogoon urlangiin zasvariig hiihed heden tugrug gargasan be?. Ard taliin hesgiin zamiig huuchin zam deer ni nimgehen tsement asgasnaa busad hesgiinhed nuhuus hiigeed l orhichih yum. Yadaj baihad ungu ni uuriig yaanaa hha. Ingej yum hiiheer bitgii hiigeech dee hha. Duuregtee hiij baigaa yumnuudiin ajliin yavtsiig ene hun yur ni shalgadag yum uu?. Bolormaa gej hun orshin baidgiig eniig unshaad l medlee sh dee.
Булганбаяр
8-р хорооны 42- р байрны зүүн урд талд байгаа зөвшөөрөлгүй байгаа гражыг буулгаачээ.Нийслэлээс буулгах шийдвэр нь гарсан байхад хорооны засаг дарга болон таны шийдвэр гарахгүй байна.Анх барилга барихад хүүхдийн тоглоомын талбай төлөвлөгдсөн газрыг одоо болтол хуучин газар эзэмшигчийн өмчлөлийн газар гэх нэрийдлээр буулгахгүй байна.Та энэ асуудлыг анхааралдаа авч дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлмээр байна.Орон нутгийн сонгууль ч дөхлөө Таны ард иргэдтэйгээ хэр ойрхон ажиллаж байгаа одоо л харагдах байх.
oyun
za zarim tsetserlegiin urugtgul oroogui b1 davhar ni us duureel baij l bainshdee kkkk
Юуны өмнө танд баяр хүргэе сүхбаатар гэж энэ том дүүргийг хариуцан ажиллана гэдэг бол эмэгтэй хүний хувьд маш том итгэл найдвар шургуу хөдөлмөрч байдлаараа манлайлж ихийг ч хиисэн цаашидч ихийг хийнэ гэж бодож явдаг таньд улам ихийг бүтээж улс эх орноо авилгийн гүн агуйгаас өөрчилнө гэдэгт итгэж амжилт хүсэё
Зайлааа ч ээ
Ёстой юу ч хийгээгүй авгай даа.Өөрөө л идэж уусан дийлдэхгүй бдаг
Үнхээр мундаг ажилсаг эмэгтэй шүү.их хуралд гараад юуч хийгээгүй эмэгтэй гишүүдийн дэргээд юм хийсэн хийх гэж зүтгэж байгаа эмэгтэй иргэн та нар буруу хүнээ сонгоод харамсдаг шүү нам бидэнд хамаагүй бидны төлөө дуугарж ажиллаж чадах тйим л хүнд итгэл санал аа өгөх хэрэгтэй энэ эмэгтэй бол чадна шүү
Үнхээр мундаг эмэгтэй ямарч байсан их хуралд гараад юуч хийгээгүй эмэгтэй гишүүдийн хувьд юм хийсэн хийх гэж зүтгэж байгаа эмэгтэй дэмжээрэй та буруу хүнээ дэмжиж гарахдаа шүү сүхбаатар дүүргийнхандаа хэлхээнд сайн дэмжиж гаргана шүү нар хамаагүй хамгийн гол нь бидний төлөө ажиллаж чадах тийм хүнээ гаргах ёстой шүү
Нэр төр
Яасан худалч юм бэ Өмнөх 12-16 онд хийж бүтээсэн зүйлийг 17-20 он гэж худал хэлэх
Oor dyyrgiin darga nariig sn medexgyi bna Ene emegtei sn ajillaj bgaa
SBD 4-r xoroonii irgen
Ynexeer xiie byteene gesen chin setgel ene bysgyigees xaragddag.Sxan setgel yumand chin ynench xanddag emegtei bna lee Amjilt xysie
Зочин
12р хорооны хэсэг айл цэцэрлэг бариарай гээд гуйх шахам газраа өгсөн дөө. Хорооноос хол шалбааг ихтэй газар авна гээд тэд нь их үнэ хэлээд тэгээд бидний хэдэн айл тэгж ингэсгээд л газраа хямдхан түмний хүүхдийн төлөө өгсөн дөг.
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

2025-05-16
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

2025-05-16
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

2025-05-16
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

2025-05-16
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

2025-05-16
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

2025-05-16
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

2025-05-16
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2025-05-15
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2025-05-15
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15