Л.Мөнхтүшиг: Солонгосоос 1000 орчим иргэнийг энэ сард авчирна

2020-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн дараа УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадаас нутаг буцах хүсэлтэй 10803  иргэний 5000 гаруй  нь БНСУ-д байгаа. Тиймээс  энэ сард Сөүл рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1000 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр тооцсон. Мөн нутаг буцах хүсэлтэй иргэдийн дунд тийз худалдан авах боломжгүй олон иргэн бий. Үнэхээр санхүүгийн боломжгүй гэдгээ нотолсон иргэдийн асуудлыг  Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар шат дараатай шийдвэрлэнэ. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага хамтын ажиллагааны хүрээнд манай улсын 80 орчим иргэний буцах зардалд нь Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдсэн.  Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжих байх" гэв.

Харин УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар зургаан удаагийн  тусгай үүргийн нислэгээр 1554 иргэн ирсэн. Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах байранд байгаа 2240 иргэнийг  31 зочид буудал, амралт сувиллын газарт хуваан байрлуулсан. Орон нутагт есөн цэг дээр 409 иргэн тусгаарлан ажиглалтад байгаа. Улсын хэмжээнд нийт 2649 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Цаг агаар хүйтэрч байгаа тул тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд гаднаас дулаан хувцас, хэрэглэлийг нэвтрүүлэх уулзалт хийх боломжоор хангах шийдвэрийг холбогдох газруудад өгсөн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

13 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

14 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

14 цаг 28 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

14 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

14 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин