Хүүхэд харах үйлчилгээний төвүүд маргааш хичээллэж эхэлнэ

2020-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хоёр настнуудын эцэг эхийг ажил хийх боломжоор хангахын тулд Засгийн газар Хүүхэд харах үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөгийг төсөвлөхөөр шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд 160  орчим хүүхэд харах үйлчилгээний төв маргаашаас үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” 2015 онд батлагдсан. Тухайн үед 80 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан. Ер нь жил бүр 35 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагддаггүй.  2016 оны дөрөвдүгээр сард хамгийн анхны  хүүхэд харах үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж  эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд 21 мянга орчим хүүхэд хамрагдсан. Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хоёр настай хүүхдийн 3000 орчим нь маргаашаас эхлэн он дуустал хүүхэд харах үйлчилгээний төвд явна. Олон нийт “Хүүхэд харах үйлчилгээний төвийн оронд цэцэрлэг барихгүй яасан юм” гэж ярьж байна. Гэтэл хоёр тэрбум төгрөг бол 100 ортой нэг цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр хоёр тэрбум төгрөгөөр 3000 хүүхдийн асуудлыг шийдэх үү, нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд авах уу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ онд БШУЯ-наас Хүүхэд харах үйлчилгээний төвийн түр журам баталж байгаа. Үүнд 2-3 насны хүүхдийг авна гэж заасан. Мөн хувьсах зардал 136 мянган төгрөгийг улсаас авдаг. Энэ төлбөрийн 60 хувьтай тэнцэх мөнгийг эцэг эхээс авна гэж хуулиндаа заасан” гэлээ.  

Харин холбооны тэргүүн С.Шүрэн-Эрдэнэ “Манай холбоо 2016 онд байгуулагдсан. Одоо 600 гаруй төвийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд 400 гаруй хүүхэд харах төв байсан бол  энэ онд 160 орчим төв үүд хаалгаа нээхэд бэлэн болсон. Үүний 115  нь нийслэлд үйл ажиллагаа явуулна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахаас илүү хөгжүүлэх боломжоор хангах нэгдсэн хөтөлбөрийн дагуу мэдлэг олгохоор зорьж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

13 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

14 цаг 27 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

14 цаг 29 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

14 цаг 31 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

14 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин