“Хятад хэлээр сургалт явуулах шийдвэрээ цуцлахыг шаардаж байна”

2020-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монголын бурхан шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбооноос монгол бичигтэй холбоотойгоор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-д хандан өргөх бичиг мэдүүлж байгаагаа өнөөдөр ГХЯ-ны Консулын газарт хүлээлгэн өглөө.

БНХАУ-ын Өвөр Монгол дахь монгол үндэстний хэл, боловсролын орчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүргүүлсэн  хүргэх бичигт дараах зургаан зүйлийг тусгажээ.

Үүнд:                               

  1. БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд үндэсний цөөнхийн эх хэлээ ашиглах эрхийг хорьж болохгүй гэж заасныг бид сануулж байна. 
  2. ЮНЕСКО 2013 онд монгол бичгийг яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн авсан тул БНХАУ монгол бичгийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн болохыг, мөн уг бичгээр сурч боловсрох нөхцөлөөр хангах хэмжээг авах ёстойг бид мөн сануулж байна.
  3. БНХАУ-ын Засгийн газар Хятад дахь үндэсний цөөнх болсон монгол үндэсний оршин тогтнохуйг хамгаалж, хэл соёл, уламжлалаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдэгт бид итгэж байна. 
  4. БНХАУ-ын Засгийн газар Хятад дахь монгол үндэсний хэл, боловсролын орчинд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахдаа хүний эрхийг хүндэтгэх, үндэсний цөөнхийг хамгаалах асуудлыг хүч үл хэрэглэн, тайван замаар шийдвэрлэх зарчмуудыг удирдлага болгоно гэдэгт бид найдаж байна. 
  5. ӨМӨЗО-ны монгол сургуулиудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэрийг БНХАУ-ын Үндсэн хуулийн  дөрөвдүгээр зүйл болон БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтуудыг үндэслэн, монгол үндэстнүүдийн төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг хүндэтгэн эргэн харж, шийдвэрээ цуцлахыг бид шаардаж байна. 
  6. Энэхүү өргөх бичгийг БНХАУ-ын холбогдох эрх бүхий байгууллагад уламжлахыг Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И танаас бид хүсэж байна гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

13 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

14 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

14 цаг 28 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

14 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

14 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин