ЗӨСҮТ:Тарваган тахлын оношлуурыг аймгуудад хуваарилж эхэллээ

2020-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Энэ сарын 14-ний байдлаар  есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол манай улсад бүртгэгдлээ. Эдгээрээс Ховд аймагт  гурав, Говь-Алтай, Завхан аймгаас тус бүр нэг нийт таван тохиолдлын онош батлагдаж, тарваган тахлын булчирхайн болон уушгины хэлбэрээр хүндэрсэн гурван хүн нас барсан. Мөн  энэ сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч сорьцыг ЗӨСҮТ-д авчирч шинжлэхэд онош үгүйсгэгдсэн байна.

Энэ талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах  "Энэ жил мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад тарваган тахлын эрсдэлд өртөж байгаа тохиолдол нэмэгдэж байна. Иймд иргэд тарвагатай харьцахгүй, агнахгүй, түүхий эд, махыг нь хэрэглэхгүй байхыг зөвлөе. Өнгөрсөн хугацаанд бүх сорьцыг ЗӨСҮТ рүү тээвэрлэж байсан бол лабораторийн  тусламжийг анхан шатны нэгж дээр илүү чадавхжуулах арга хэмжээ авснаар тарваган тахлын оношлуурууд энэ сарын 12-ны Токиогийн онгоцоор ирсэн. Өнөөдрөөс аймгуудад хуваарилж байна. Ингэснээр орон нутгаас сорьц тээвэрлэх асуудал багасна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

13 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

14 цаг 27 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

14 цаг 29 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

14 цаг 31 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

14 цаг 32 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин