Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна

2020-09-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Тарваган тахал өвчний улмаас долоодугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэх товчоонд холбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй. Бид зургаадугаар сарын 1-наас хойш усны ослоос урьдчилан сэргийлэх завьтай эргүүл ажиллуулж байна. Энэ хугацаанд нийт 27 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг тарааж, голын эрэг дагуу байрласан 7000 машиныг ногоон бүсээс 50-100 метр зайд гаргаж, усны түвшин их, ард иргэд их цуглардаг 25 байршилд самбар байрлуулсан. Үүний үр дүнд 37 удаагийн ослын дуудлагаар 66 иргэнийг аварсан. Манай байгууллага дараа жилийн зуны улиралд мөн эргүүл хийж ажиллана” гэсэн мэдээллийг өгөв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Дулааны улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, айлуудын зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах 9857 ширхэг "сайн" картыг шинээр түгээлээ” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Одоогоор тусгаарлах ажиглах байранд 3879 хүн, гэрийн тусгаарлалтад 1540 хүн байна. Коронавируст цар тахал хэзээ орж ирэхийг цаг хугацаа харуулах байх. Иймээс бүгд хамтран ажиллах ёстой. Эцэг эхчүүд хүүхдэдээ амны хаалт зүүлгэсэн атлаа өөрсдөө зүүхгүй байна. Гадуур явахдаа амны хаалтаа зүүж яваарай. Сургуулийн хоолны газруудад хүүхдүүдийн хоорондын зайг баримтлан оруулах хэрэгтэй” хэмээв.

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Эмээлт болон Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Морин, Гүн, Хонхор, Налайх, Тэрэлжийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд нийт 26 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Улаанбаатар хотоос 2421 тээврийн хэрэгслээр 5394 иргэн гарч, 2920 тээврийн хэрэгслээр 6861 иргэн нэвтэрсэн байна. Үүнээс түүврийн журмаар ирж байгаа 1375 тээврийн хэрэгсэлд орж байгаа 583 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Учир нь иргэд сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос авч гарч буй зөрчил илэрсэн. Шалгалтаар нийслэл рүү 38 тонн сүү, 484 куб метр мод, 136 тонн мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн, 150 ширхэг шир нэвтэрсэн байна. Шалгалтын үеэр Хархорин худалдааны төвд энгийн зуух худалдаалж байсан зөрчил илэрсэн тул Хархорин хүрээ ХХК-нд нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Өнгөрсөн өдрүүдэд Архангай, Хөвсгөл аймгаас гурван ширхэг тарвага тээвэрлэн оруулж ирсэн зөрчлийг илрүүлсэн ба тарвагыг ЗӨСҮТ-д устгалд оруулсан. Нийтийн тээвэрт тарваганы 73 ширхэг лаазалсан махыг дайварлан авч явсныг илрүүллээ. Иймээс дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж үзэхгүй бол өөрсдөө торгуульд унах эрсдэлтэй байна” гэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

14 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

15 цаг 29 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

15 цаг 31 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

15 цаг 33 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

15 цаг 34 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин