Хүүхдийн эрхийг хамгаалах "Сүүдэр бүү тусга" аян эхэллээ

2020-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. Энэ үйл ажиллагааг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн-Монгол" "JCI-Монгол" Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөж хохирон, 3378 хүүхэд холбогджээ. Гэмт хэргийн 70 хувь нийслэлд, 29.9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд амиа алдаж, 290 хүүхэд гэмтжээ. 

"Сүүдэр бүү тусга" арга хэмжээний хүрээнд хүүхдийн, аюулгүй байдал, хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ, мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж, хүүхэд амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирох тохиолдлууд гарсаар байна.  Тиймээс нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлж, зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, хохирч байгаа хүүхдийн талаарх мэдээ мэдээлэлд хариуцлагатай хандахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна." гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

14 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

15 цаг 29 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

15 цаг 31 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

15 цаг 33 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

15 цаг 34 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин