М.Шижирбаяр: “Нар Мон” компани газрын төлбөрөө төлөөгүй

2020-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

“Нар Мон” компанийн удирдлагууд тус компанийн эзэмшиж байсан газрыг “Тавантолгой түлш” компанид шилжүүлэх мэдэгдлийг хүлээн авах боломжгүй талаараа өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудалд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр тайлбар өглөө. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэд дарга М.Шижирбаяр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн X хороонд “Нар Мон” компанид 2.7 га газрыг аж ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дараа нь 2018 онд газар эзэмших хугацааг 15 жил болгож сунгасан. Ингэхдээ газрын хэмжээг 6.5 га болгон нэмэгдүүлсэн. Гэвч тус компани гэрээнд заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг энэ оны  дөрөвдүгээр сарын 13-нд хүчингүй болгосон. Тодруулбал, Газрын тухай хуулийн 7.1 дүгээр заалтыг зөрчин 2018,2019, 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх газар ашигласны төлбөр болох 90 сая 213 мянга 929 төгрөгийг төлөөгүй. Мөн тухайн газрыг эзэмшихдээ төлдөг дуудлага худалдааны үнийг төлөөгүй.  Жилд 72 сая төгрөг төлөх ёстой. Гэтэл “Нар Мон” компани Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон улсад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Газрын тухай хуулийн 40.1.5-т заасны дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, Газрын тухай хуулийн 61.1-т заасны дагуу жил бүр улсын газрыг ашигласны төлбөрөө төлөөгүй учраас газар эзэмших эрхийг цуцалсан” гэлээ.

“Нар Мон” компанийн газрын эрхийг цуцлаад “Тавантолгой түлш” компанид сайжруулсан түлш борлуулах үйлдвэр, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 22.6 га газар эзэмших эрхийг энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд олгожээ.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

15 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

16 цаг 20 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

16 цаг 22 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

16 цаг 24 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

16 цаг 24 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин