“Оюутолгой”-н эрчим хүчийг дотоодоос нийлүүлж эхэллээ

2020-09-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” компани Оюутолгой ордын цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангах  “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгууллаа. Ингэснээр “Оюутолгой” уурхай гадаадаас авдаг байсан цахилгаан эрчим хүчээ дотоодоосоо авч, манай улсын  эдийн засагт эерэг үр дүн гарч, цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлт үе шаттай нэмэгдэх юм.

Оюутолгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос уурхай БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортын цахилгаан эрчим хүч авч ирсэн. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кв-ын гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусчээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Оюутолгой компани 19 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү гэрээний үр дүнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 2-3 хувийг хангаж эхэлж байгаа хэдий ч цаашид говийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, тэрэн дундаа “Оюутолгой” компанийг дотоодоосоо цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах томоохон ажлын эхлэл тавигдлаа. Монгол Улсын говийн бүсийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг  УИХ, Засгийн газраас 2008 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн” гэлээ.

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж байна. Дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна.  Бид цаашдаа ч Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ, Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн Эрчим хүчний яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэлээ.

Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын техникийн болон Улсын комисс ажиллаж 13 мегавольт ампер суурилсан хүчин чадал бүхий дөрвөн дэд станцыг 35 кв-ын хүчдэлийн түвшингээр хангаж эхэллээ. Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кв-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.4 БААСАН № 171 (6396)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

16 цаг 18 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

17 цаг 2 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

17 цаг 4 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

17 цаг 6 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

17 цаг 7 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин