ЭМЯ:Гурав хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдлээ

2020-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 678 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувилалын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 226 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар зургаан хүн эмчлүүлж байгаагаас бүгдийнх нь  биеийн байдал хөнгөн байна.

 Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийд 265 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна. Тухайлбал, ОХУ-д 4980 хүн өвчилж 60 хүн нас барсан бол Японд  600 хүн халдвар авч, 14 хүн амиа алджээ. Харин   БНХАУ-д 32 тохиолдол шинээр бүртгэгдсэний 17 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байв. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн гурван хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Коронавирусыг хяналтдаа аваад байсан Европ, Азийн хэдэн оронд өвчлөл дахин сэргэх хандлагатай байна. Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч байна. Нийтлэгээр анги дүүргэлтийг багасгах, амны хаалт зүүлгэх, гар угаах орчин бүрдүүлэх зэрэг эрүүл ахуйн арга хэмжээнээс гадна хүүхдийг зөв ханиаж, найтахад сургах, алсын зайнаас мэндэлж сургах, нийтийн тээврийн хэрэгслээр сургуульдаа очихгүй байх гэсэн зөвлөмжүүдийг өгч хэрэгжүүлж эхэлж байна. Мөн нэг анхаарах зүйл нь “Ковид 19”-тэй холбоотойгоор хүүхдэд сэтгэл зүйн ачаалал, дарамт өгөхгүйгээр энэ хичээлийн жилийг дуусгах арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn                              

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

17 цаг 46 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

17 цаг 48 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

17 цаг 49 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

17 цаг 50 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин