“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо

2020-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Театрын  урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах "Гэгээн Муза-15" олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол өчигдөр (2020.08.30) “Хүн” театрт болж өндөрлөлөө. “Гэгээн Муза 15′′ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулав. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээл, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдлөө.  Энэ наадмын оргил шагналыг ОХУ-ын найруулагч Сойжин Жамбалова “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээрээ хүртсэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр тодорлоо. Харин түүний хань, гавьяат жүжигчин  Г.Урнаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн юм. “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийг “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золзаяа хүртлээ. Дорнод аймгийн театрын залуу уран бүтээлчид “Гэгээн муза-15” наадмаас  “Мангасуудын хаан” хүүхдийн жүжгээрээ зургаан номинацийн тавыг нь хүртсэн юм.Энэ олон улсын наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид оролцсон. Мөн Монгол, ОХУ, Словени, Хонгконг, Швейцарь, Швед, Грек улсын шүүгч нар хамтран шүүсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

17 цаг 46 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

17 цаг 48 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

17 цаг 49 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

17 цаг 50 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин