Сургууль цэцэрлэгийн 60 хувь нь хоорондын зай барих журмын хэрэгжилтийг хангаагүй байна

2020-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн бүх шатны сургалтын байгууллагын боловсрол, эрүүл ахуй, хүнсний чанар стандартад хяналт шалгалт хийж буй талаараа НМХГ-аас мэдээлэл хийлээ.

Шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 938 боловсролын байгууллага хамрагдах бөгөөд энэ сарын 26-ны байдлаар 501 буюу 55.8 хувьд нь хяналт шалгалт хийсэн байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шалгалтын явцад нийт 717 зөрчил илрүүлснээс 120 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 10 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт нь аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ" гэв.

Бүх боловсролын байгууллага халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой

НМХГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагч С.Лхагвадулам "Бүх шатны боловсролын байгууллага коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Гэтэл зарим сургалтын байгууллага төлөвлөгөө хөтөлбөр гаргаагүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохих шаардлагыг хангаагүй байна" гэлээ.

Түүнчлэн гурван сургууль, нэг цэцэрлэгийн барилга сургалт явуулах стандартын шаардлага хангаагүй байгаа бол 26 сургууль, 56 цэцэрлэгийн боловсон хүчин дутагдалтай хэмээн үнэлэгджээ. Энэ жил сургуулийн анги танхим, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 м байхаар, нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд, дотуур байрны нэг оронд ноогдох талбайн хэмжээг дөрвөн м.кв-аас багагүй мөн ор хоорондын зайг 1.5 м байх журмыг мөрдөж байгаа. Гэвч НХМГ-ын хяналт шалгалтаар 60 хувь нь тухайн журмын хэрэгжилтийг хангаагүй байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12