Монголд ирэх хүсэлтээ гаргасан 400 гаруй гадаад иргэн байна

2020-08-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яам зургаадугаар сараас эхлэн Элчин сайдын яамдаар дамжуулан Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаад иргэдийн хүсэлтийг авсан. Зургадугаар сарын дунд үеэс эхлэн тусгай үүргийн нислэгт 5-10 гадаад иргэнийг багтаах боломжийг олгосноор гадаадын 183 иргэн манай улсад иржээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаадад зорчоод эргэж ирж чадахгүй хүсэлтээ өгсөн  400 гаруй хүн байна. Гадаад иргэд Монголд ирж чадахгүй байснаар гадаад багштай сургуулиуд хичээлээ заах боломжгүй болж, зарим Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, удирдлагууд нь ирж чадахгүйгээс цалингаа олгох боломжгүй болсон компаниуд байна. Иймээс УОК-ын даргаас өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад иргэдийг авчрахаар болсон. Одоогоор 15 улсын 100 гаруй иргэн ирэхээр МИАТ-аас тасалбараа авсан. Эдгээр гадаад иргэд нь Монгол Улсад оршин суугаа гадаад улсуудын Элчид сайдуудын яамны ажилчид болон олон улсын компанид ажилладаг зайлшгүй шаардлагаар ирж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан МҮИС оюутны дотуур байраа ашиглуулах  боломжгүй  гэдгээ УОК-ын Шуурхай штабт мэдэгдсэн. Тиймээс тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалан  энэ удаагийн нислэгт Монгол иргэдийг хамруулах боломжгүй. Монгол Улсаас явах гэж байгаа иргэний хувьд очих улс хилээрээ нэвтрүүлэх боломжтой бол явуулна. Энгийн болон бизнес ангилалтай хүмүүсийг гадаад орнууд нэвтрүүлэхгүй байна. Зөвхөн ногоон карттай, байнга оршин суух эрхтэй, сургалтын визтэй иргэдийг хүлээн авч байна” гэсэн юм. Манай улс ирэх сард долоон чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэж 3120 иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал, Сөүл рүү гурван удаа, Франкфурт рүү хоёр удаа, Токио руу хоёр удаа, Истанбул, Сидней, Сиатл руу нэг удаа ниснэ. Мөн Хонгконг руу хоёр удаа нисч АНУ, Австрали, Зүүн өмнөд Ази, Канадаас иргэдээ татан авна. Сөүлийн чиглэлийн нислэгийн үнэ  тав, зургадугаар сард 1.4 сая орчим төгрөг байсан бол одоо  1.1 сая болж буурсан байна. Өнгөрсөн 62 удаагийн нислэг болон Алтанбулаг, Замын-Үүдийн боомтуудаар ирсэн иргэдийн тоо  өнөөдрийн байдлаар 19437 болсон. Үүнээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 12976 иргэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.28 БААСАН № 166 (6391)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

17 цаг 45 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

17 цаг 47 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

17 цаг 49 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

17 цаг 49 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин