УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгуулахаар шүүхэд хандана

2020-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ. 

Өнөөдрийн байдлаар 31314 хүн улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн хэмээн шүүхээр цагаатгагдсан байдаг боловч Ю.Цэдэнбал болон түүний гэр бүлийг шүүхийн шийдвэрээр цагаатгаагүй тул ийнхүү албан ёсоор цагаатгуулах ажлыг эхлээд байгаа юм байна. 

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Үнэнийг тогтоож, шүүхийн шийдвэрийг гаргуулснаар хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Эдгээр хүмүүсийг цагаатгаж байгаа нь төр уучлал гуйж байгаа хэрэг. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулна. Хүмүүс цагаатгасан гэж боддог ч бүх гавьяа шагналыг нь хураасан. Монгол Улсад ямар нам Засгийн эрхэнд байгаагаас үл хамаарч үеийн үед хүний эрхийг дээдэлдэг нийгмийг бүтээн байгуулах ёстой" гэлээ. 

Төр, төрийн бус гурван байгууллага, эрдэмтэд, сэтгүүлчид гээд олон хүн энэ ажилд оролцож байгаа юм байна. 

"Монгол Улсын түүхэнд давтагдашгүй том үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтний гэр бүлийн түүхтэй холбоотой 36 жил үргэлжилсэн хэл ам, тэмцэл, хөдөлмөр нэг талдаа гарах боломж олдож байна. 800 гаруй хүний гарын үсэгтэй бичгийг олон удаа өгсөн. Түүхийн үнэн ялдаг. Олон жилийн хөдөлмөрөө Монгол Улсад зориулсан энэ хүн, энэ хүний гэр бүлийг албан ёсоор цагаатгах цаг ирж байна. Монголын төлөө бүх зүйлээ зориулсан түүхэн хүмүүст хүндэтгэлтэй хандах цаг ирнэ гэдэгт итгэж байна" гэдгийг хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

17 цаг 45 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

17 цаг 47 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

17 цаг 49 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

17 цаг 50 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин