Т.Мөнхсайхан: Сэлэнгэ аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулна

2020-08-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ-ны удирдлагууд, холбогдох албаныхан болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг аймагт байгуулах талаар санал солилцож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн албаныхан Мандал болон Түнхэл тосгонд хэрэгжиж буй Халдварт ба халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн цогц үзлэгийн нээлтийн үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзаж, аймгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулахад чиглэсэн хийгдэх ажлуудаа танилцуулан, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт сайжруулах, шаардлагатай бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийдэг болгох, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, дэмжих тал дээр анхаарч ажиллахаар үндсэн чиглэлдээ оруулсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ удаад бид хамгийн их хүн амтай сумдад тооцогддог Мандал болон Түнхэл тосгонд ажиллаж байна. Бид эмнэлгийн хүчин чадлыг сайжруулахаас гадна иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн дэмжих төвийг бодит үр дүнгээ үзүүлэх хэмжээнд байгуулж, ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ. Мөн эмнэлгийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах нь удирдах ажилтны идэвх зүтгэлээс ихээхэн хамаарч байгааг онцлон тэмдэглэлээ.

Түнхэл тосгоны хувьд нийт 3000 гаруй оршин суугчтай. Улаанбаатар хотоос 120 км, аймгийн төвөөс 240 км, Мандал сумаас 40 км зайтай оршдог. Энэ удаагийн Халдварт ба Халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 744 иргэн хамрагдлаа. Тус үзлэгийн үр дүнд умайн хүзүүний хорт хавдар нэг, элэгний хорт хавдар хоёр, сүрьеэгийн өвчлөл хоёр, тэмбүүгийн нэг тохиолдол илрүүлсэн бөгөөд уушгины өөрчлөлттэй 18 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулан, эмчлэхээр болжээ. Эрүүл мэндийн Сайд Түнхэл тосгон болон Мандал сумын эмнэлгүүдэд ажиллах үеэрээ эмнэлгүүдэд хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, халдварт өвчний оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг гардуулж өгсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 48 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 32 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 34 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 36 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 36 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин