Б.ДОЛЖИНЖАВ
“Forbes” сэтгүүлийн хамгийн их орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүлсэн АНУ-Канадын алдарт жүжигчин, продюсер, бизнесмен, Америкийн мэргэжлийн бөхийн домог “The Rock” буюу Дуэйн Жонсонын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1.АНУ, Канадын хөлбөмбөгийн тамирчин байсан тэрээр 1972 оны тавдугаар сарын 2-нд АНУ-ын Калифорниад төрсөн. Одоо 48 настай. Майяамигийн их сургуулийн хөлбөмбөгийн тамирчин байхдаа 1991 онд Үндэсний аварга болж байсан.
2. Тэрээр гурав үе дамжсан тамирчин. Рингний нэр нь “The Rock”. Түүний аав Роки Жонсон, өвөө /ээжийнх нь аав/ Петер Майвиа нь мэргэжлийн бөхийн тамирчин байсан. Түүний аав Канадын хар арьстан, ээж нь Самоан хүн.
3. Дэлхийн бөхийн холбоотой 1996 онд гэрээ байгуулж найман жил мэргэжлийн бөхөөр хичээллэсэн. Энэ хугацаандаа 10 удаа дэлхийн аварга, таван удаа багийн аварга, хоёр удаа тивийн аварга болсон.
4. Анх 2002 онд “Хилэнцэт хорхойн хаан”/The Scorpion King/ кинонд тоглож ямар чадварлаг жүжигчин болсноо харуулснаар кино урлагт нэрд гарч эхэлсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн онд “Галзуу хурд:Хоббс ба Шо”, “Жуманжи”-гийн хоёрдугаар ангид тоглосон.
5. “HBO” телевизийн хамгийн алдартай цувралуудын нэг болох “Ballers”-д дүр бүтээхийн сацуу продюсерээр ажилласан.
6. “Рок ярьж байна” /The Rock Says../ нэртэй өөрийн намтрын номоо 2000 онд гаргасан нь Нью Йорк Таймсийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн.
7. Эрсдэлтэй нөхцөлд амьдардаг, хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах өөрийн нэрийн сангаа 2006 онд байгуулсан.
8. Дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад 2016, 2019 онд багтсан.
9.Тэрээр анхны эхнэр Дани Гарсиатайгаа 1992 онд гэрлэсэн. Тэдний охин Симон одоо 19 настай бөгөөд энэ оны хоёрдугаар сард мэргэжлийн бөхөөр хичээллэж эхэлж буйгаа зарласнаар дөрөв дэх үеийн тамирчин болж байгаа юм.
10. Одоогийн эхнэр бөмбөрчин Бостоны охин Сиб Хашиантайгаа өнгөрсөн оны наймдугаар сард гэрлэсэн. Тэд хоёр охинтой.
Эх сурвалж:www.polit.mn