Т.Ням-Очир:ЕБС-иуд нээлтээ уламжлалт байдлаар хийхгүй

2020-08-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байгаа. Элсэлтийн явц ямар байна вэ?

Нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдсан. Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн элсэлт 54, нийслэлийнх 60 хувьтай үргэлжилж байна.  Энэ сарын 28-нд элсэлтийн  бүртгэл дуусч, эцсийн дүн мэдээ гарна.

-Сургуулиуд сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажлаа хангачихсан уу?

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулийн 89 хувь нь 1-2 удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийж, хичээл эхлэх бэлэн байдлыг хангана. Нийт 2160 гар угаалтуурыг ерөнхий боловсролын сургуулиудад нэмж байршуулсан. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо 46 байна. Цаашид гар угаалтуурын тоог нэмэгдүүлнэ. Сурах бичгийг сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй  явж байна.

-Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ?

-БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалийг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно.

- Сурагчдын дүрэмт хувцасны загвар өөрчлөгдсөн юм уу?

-Сурагчид 2013 оноос хойш өмсөж байгаа нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө. Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хүүхдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцсаараа жигдэрнэ. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 66 компани 140 цэгээр дамжуулан дүрэмт хувцасыг борлуулж байгаа.

-Багш нарын сул орон тооны талаар мэдээлсэн. Яг ямар хичээлийн багш эрэлттэй байгаа вэ?

Багшийн сул орон тооны мэдээллийг зургаадугаар сард нэгтгэсэн. Одоогийн байдлаар 3069 багшийн сул орон тоо байгаа. Үүнд сонгон шалгаруулалт хийж байна. Хамгийн эрэлттэй нь бага ангийн багш дараа нь математик, гадаад хэл, хөгжим, хими, биологийн багш орж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 48 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 31 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 34 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 35 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 36 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин