Жаргалтай хосууд

2020-08-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

 

“Жинхэнэ сайхан хангай юм даа” гэж бодон өндөр уул өтгөн ойг нь хараачлан нэгэн даваа өгсөх зуур

Холоос гүйдэлтэй борлог минь

Сулдаа ганхам жороо доо

Голоос хайртай амраг минь

Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа

гэж эрэгтэй хүний цээл хоолойгоор дуулах нь сонсогдвой. Яг хажуугийн сүрлэг модонд цагаан хоолой зоосон юм шиг тодхон. Даваан дээр гарч ирэх үед нь ижилхэн бор морь унасан хос залуустай таарлаа. Торгон дээлээр бас ижилхэн морьдоор тэд гоёжээ. Ёстой л хөдөө талын үзэсгэлэн энэ гэмээр бодол төрөв. Ямар газар ийм уянгалаг явдал тохиолдов гэвэл Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх хэмээх уулс нь тэнгэрийн дийлэнхийг халхлан харагдах тийм л нутаг. Хос залуустай уулзвал тэд гуравхан хоногийн өмнө энэ сайхан хөдөөдөө хуримаа хийсэн гэнэ. Хурим найр нь ч нутгийн олноо цуглуулж айраг цагаагаа бялхуулан нэмэртэй сайхан болж сая л айл хунар, ахан дүүсээрээ айлчлан яваа нь тэр аж. Нөхөр нь яг энэ Цэцүүхдээ төрж өссөн унаган хүүхэд Батдэлгэрийн Доржсүрэн. Тэр Улаанбаатар хотноо Төмөр замын сургуульд суралцан гурван жилийн өмнө төгсөөд одоо Дарханд мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна. Бригадын дарга ажилтай л гэнэ. Тэгээд энэ зун төрөлх нутагтаа өрхөт цагаан гэрээ барьж хуримлажээ. Түүний хайртай бүсгүй нь Архангай аймгийн Хотонт сумын малчин Баяраагийн охин Лхамсүрэн. Ямар ч эрийн нүд татах сайхан бүсгүй байна. Үүлэн хээтэй цэнхэр тэрлэг, толгойн зүүсгэл зүүж илүүтэй гоёсон болохоор нь лав урлагийн хүн байх гэж санасан тийм биш юм. Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр дүүргэж Дархан хотод суурьшин амьдрах явцдаа нөхөртэйгөө танилцаж ханилан суухаар болсон гэх. Бас нэг хөөрхөн хүүтэй болсон нь залуу гэр бүлийн нэгэн бурхан нь. Тэд хоёулаа малчин айлын гал голомтод өсч өндийсөн болохоор мал аж ахуйд дэндүү ойр өнгөрсөн хоёр жилд хэн хэнээ ядахгүй ойлгож хайраа хуваалцаж яваа үүнийгээ баталгаажуулж Цэцүүх голын айлуудыг доргион хуримлаж шинэ гэрийнхээ өрхийг татаж галаа бадраасан байна. Доржсүрэнгийн аав М.Батдэлгэр гэж хөлд орсноосоо хойш мал дагасан хээгүй нэгэн. Хүүхдүүд нь хүмүүжил, сурлага сайтай нь түүнийг сайн аав гэхээс өөрийг хэлшгүй ээ. Тэр шинээр гэр бүл болсон хоёрынхоо тухай өгүүлэх зуураа. Миний нэг бяцхан охин Б.Гэрэлмаа гэж галзуутай ухаалаг охин байна. Улаан даамчин гэх үү дээ. Өнгөрсөн жил даамаараа өсвөр үеийн Азийн аварга болсон. Хамгийн сүүлд Узбекистанд тоглоод ирсэн гэж бахархангуй хэлнэ лээ. Хүү Д.Доржсүрэн бэр Б.Лхамсүрэн хоёр нь тун удахгүй Хотонт нутагтаа очиж хуримын сараа тэмдэглэхээр мордох юм гэсэн. Тэдэнд ашдын жаргал ерөөмүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.25  МЯГМАР № 163 (6388)

 

2 дүүдээ аз жаргал гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 33 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 35 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 37 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 38 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин