Г.Батнэмэх:Дотуур байр аравдугаар сарын нэгнээс оюутнуудыг авна

2020-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургууль эхлэхтэй холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Дэлхийд тархсан коронавирусын улмаас манай улс 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд цахимаар хичээллэсэн. Харин энэ намар цар тахлын үед их, дээд сургуулийн хичээлийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцахаас 120 мянга нь бакалаврын түвшний оюутан байна.  Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголтыг цахимаар  явуулна.  Лекц есдүгээр сарын нэгнээс цахимаар эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлнэ. Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийн хичээлийг  20-40 хүртэлх оюутантай явуулна. Их дээд сургуулиуд лекцийн агуулгыг орхигдуулахгүй цахим контент бэлтгэх студи бэлтгэж ажиллуулна. Мөн 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11000 оюутныг хүлээн авна. Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-5-нд   хүлээж авна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 33 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 36 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 37 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 38 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин