ЭМЯ:Томуугийн 200 мянган тун вакцин ирэх сарын 15-нд ирнэ

2020-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 399 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, сувилал руу шилжлээ. Ингэснээр батлагдсан 298 тохиолдлоос 289  нь эдгэрлээ. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар  есөн хүн эмчлүүлж байгаагаас  хоёр хүний бие хүндэвтэр байна.

Дэлхийд сүүлийн 24 цагт  196 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. Нийт 23.5 сая хүн халдвар авч, 812 мянган хүн нас баржээ. ОХУ-д 4752 хүн шинээр халдвар авч, 73 хүн эндсэн бол БНХАУ-д 41 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Японд  745 хүн шинээр халдвар авч, есөн хүн нас барлаа.  Сөүлийн хойд хэсэгт орших Саранг Жи Ли сүм болон хотын төвд жагсаал хийсэнтэй холбоотойгоор БНСУ-д шинээр 397 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс Засгийн газраас хязгаарлалтын дэглэмийн хоёрдугаар зэрэг рүү шилжиж байгаагаа мэдэгдсэн байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор олон оронд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Тухайлбал, АНУ-ын Алабама, Зүүн Каролинад танхимын сургалт эхлээд хоёр долоо хоногийн хугацаанд оюутнуудын дунд халдвар эрс нэмэгдсэн тул өвчин голомтлон гарсан сургуулиудад хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

Харин томуугийн вакцины талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс томуугийн вакциныг авдаг. Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120 мянган тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын "Global Alliance" байгууллагаас гэрээний хүрээнд 80 мянган тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжинд 200 гаруй мянган тун вакциныг  ирэх сарын 15-нд авна.  Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ. Засгийн газраас нэмэлтээр мөнгө гарган вакцин авахаар төлөвлөж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 33 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 35 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 37 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 38 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин