ГХЯ: Цар тахал залуу гэр бүлүүдэд их нөлөөлж байна

2020-08-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Гадаад харилцааны яамнаас цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авч буй ажил болон зарим хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас санаачлан НҮБ болон түүний системийн байгууллага, бусад олон улсын байгууллагатай хамтран Ковид-19 Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй талаар томоохон судалгаа хийсэн. Судалгаагаар цар тахлын нөлөө манай улсад мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3  жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн. Жишээ нь ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, цөөн тооны малтай малчин иргэн цар  тахлын нөлөөнд их өртөж байна гэсэн судалгаа гарсан. Иймээс НҮБ Засгийн газартай хамтран ирэх хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.  Үүний 50 хувийг нь НҮБ дангаараа гаргах боломжтой. Үлдсэн 50 хувийг бусад Олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа" гэв. 

АНУ, Австралиас иргэдээ татна

Гадаадад гацсан иргэдийн талаар ГХЯ-ы Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрээр  "Өнөөдрийн байдлаар 53 орноос нийт 18392 иргэнээ татан авлаа. Нутаг буцах хүсэлтэй нийт 12461 иргэн байна. АНУ-аас 2400 гаруй, Австрали улсаас  1000 гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Хүндрэлтэй нөхцөлд буй иргэдийн тоо эрс буурсан учраас АНУ, Австрали болон БНСУ-д суугаа иргэдийг түлхүү татан авахаар төлөвлөж байна. Эх орондоо ирсэн иргэд бусад улс руу сурах шугамаар буцах хүсэлтээ гаргаж байна. БНХАУ руу холимог гэр бүл буюу 170 гаруй иргэн явах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн БНХАУ-д суралцдаг оюутнуудын асуудлыг ярилцаж байна. Тус улс хэзээ танхимын сургалт руу шилжих нь тодорхой биш, гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээр байгаа" гэлээ. Харин “Ковид-19”-ийн эсрэг вакцины талаар ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг "ОХУ вакцин бүтээсэн ч ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ тус вакциныг нийтээр хэрэглэхээр баталсан тохиолдолд манай улс мөн санал тавьж авах боломжтой. Манай улс ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцин хэрэглэнэ. Одоогоор туршилтын шатыг даван үйлдвэрлэлд шилжсэн нэг ч вакцин байхгүй гэж мэдэгдсэн " гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn                                                

                                                                                               

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12