ЭМЯ:Хөл хориог сулруулснаас Европын орнуудад тархалт нэмэгдсэн

2020-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс пүрэв гаригт 709 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Харин өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь 42 настай эрэгтэй нөгөө нь 50 настай эмэгтэй байна. Батлагдсан 298 тохиолдлоос 283 нь эдгэрсэн.  ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байгаагаас 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 28 хүн сувилалд, 38 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 217 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь хүндэвтэр байна. 

Дэлхийд сүүлийн 24 цагийн хугацаанд 239 мянган хүн халдвар авч 5000 гаруй хүн нас баржээ. Тухайлбал, ОХУ-д 4785 хүн халдвар авч, 115 хүн эндсэн байна. Харин   БНХАУ-д 40 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Японд 1195 хүн халдвар авч 11 хүн нас баржээ.  Япон улсын нийт  халдвар авсан хүмүүсийн 54 хувийг 20-30 насны залуучууд эзэлж байна. Иймээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажлын цагийг богиносгох арга хэмжээ авчээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Европын улсуудад хязгаарлалтын дэглэмийг бууруулснаас хойш өдөрт дунджаар 26 мянган тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Тохиолдлын тоо ийнхүү огцом өссөн нь дэглэмийг бууруулсан, иргэд тайвширч, маскаа зүүгээгүй, хүн хоорондын зайгаа бариагүй, гараа сайн угаагаагүйгээс болсныг ДЭМБ мэдээлсэн.  Түүнчлэн 20-40 насныхан их өвчилж, халдвар тарааж байгааг анхааруулсан” гэлээ. 

        Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

18 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

19 цаг 25 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

19 цаг 28 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

19 цаг 29 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

19 цаг 30 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин